Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы хуралдаан өнөөдөр (2025.12.04) үдээс хойш Гэр бүлийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээр үргэлжилж, Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
Монгол Улс анх удаа Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхтэй болж байгаа тул олон улсад нэгэнт тогтсон гэр бүл, хүүхдийн хэргийг хянан шийдвэрлэдэг сайн туршлагыг судлан, хүүхдийн эрх ашиг, сонирхлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тэргүүн эгнээнд хамгаалах зорилгоор олон улсын жишигт нийцүүлэн Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг 5 бүлэг, 40 зүйлтэй байхаар боловсруулсан хэмээн танилцуулсан. Энэхүү төсөл батлагдсанаар гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх хэргийг шийдвэрлэхдээ тухайн гэр бүлийн нөхцөл байдлыг тал бүрээс шинжлэн судлах, гэр бүлийн холбогдолтой хэрэг, маргааныг (гэрлэлт цуцлалт, гэр бүлийн хүчирхийллийн хэрэг) хамтад нь шийдвэрлэх, хүүхдийн эрхийг хамгаалах нөхцөл бүрдэх юм. Төслийг дагалдуулан хууль тогтоомжийн 12 төслийг боловсруулсан бөгөөд уг хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцүүлэхийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 53.3 хувь нь дэмжжээ.Улсын Их Хурлын дарга Н.Учрал, гэр бүлийн асуудалд эрэгтэй, эмэгтэй ялгалгүй хамааралтай. Тиймээс Улсын Их Хурлын эрэгтэй гишүүдийг "Их Хуралдай" танхимд орж ирж, хуралдаандаа суухыг сануулж байлаа.
Шүүхэд нэхэмжлэл гаргахад хүнд сурталтай, дарамт чирэгдэл их учраас иргэдийг залхаадаг байдал энэхүү хуулийн төсөл батлагдсанаар цэгцрэх боломжтой эсэхийг Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа хуулийн ажлын хэсгээс асуусан юм. Тэрбээр, гэр бүлийн хэрэг маргааныг шийдвэрлэхэд хувь нууцтай холбоотой асуудал хөндөгддөг. Ялангуяа сүүлийн үед цахим орчинд хүний нэр төрд халдах, зураг, хөрөгтэй нь байршуулсан хүний эрхийн зөрчил үйлдэгдэх болсон. Тэдгээрийн хохирогч нь хүүхдүүд болж, гадаадад суралцахаар явах, нийгмийн харилцаанд ороход ялгаварлагдахад хүрдэг. Иймд энэ талаар ямар заалт тусгасныг лавлаж байв.
| Гэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоно |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |