• Өнөөдөр 2026-03-20

Дэлхийн цомын финалд О.Есүгэн цэц сорино

2024-10-16,   389

Монголын буудлагын Үндэсний шигшээ багийн хоёр тамирчин урилгаар Дэлхийн цом, Бундеслигт цэц сорих гэж байна. Тухайлбал, Энэтхэгийн Шинэ Дели хотод болж буй Дэлхийн цомын финалын тэмцээнд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Ганхуягийн удирдлага дор О.Есүгэн 50 метрийн гурван байрлалаас буудах дасгалд өрсөлдөнө. Тэр өнөөдөр Улаанбаатарын цагаар 12:15 цагт буудах юм. Тэгвэл ХБНГУ-ын Мюнхен хотод болох Бундеслигт Э.Даваахүү хийн гар бууны 10, 25 метрийн зайд цэц сорихоор болжээ. Түүний хувьд Бундеслигт өрсөлдөх Монголын анхны буудагч болж байна.
Ташрамд дурдахад, Дэлхийн цомын финалын тэмцээнд Монголоос өмнө нь Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа, гавьяат тамирчин Ц.Мөнхзул, олон улсын хэмжээний мастер З.Батхуяг, О.Янжинлхам нар өрсөлдөж байсан бөгөөд О.Гүндэгмаа нэг алт, гурван хүрэл медаль хүртэж байв. 

Дэлхийн цомын финалд О.Есүгэн цэц сорино
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.eccold.top хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188