• Өнөөдөр 2026-03-20

Дуучин С.Баттулга Гавьяат жүжигчин цол хүртэнэ

2024-07-05,   1390

           МУСТА, дуучин С.Баттулга МУГЖ цол хүртэхээр болжээ. Түүнийг бид "Зүрхний уяа", "Миний эх орон", "Хамаг бүхэн сайхан болно" зэрэг дуугаар нь мэдэх билээ. Архангай аймгийн Их тамир сумын уугуул тэрбээр арван жилийн сургуулиа төгсөөд Хөгжим бүжгийн коллежийн дуулаачийн ангийг төгсжээ. 1998 оноос Дуурь бүжгийн эрдмийн театрт дуучин, FМ радио 104.5-д хөтлөгч, Улсын филирмонид гоцлол дуучнаар ажилласан байна. Оюутан байхдаа МУГЖ Д.Бандийн нэрэмжит Орос романс дуулаачдын уралдаанд орж түрүүлсэн байдаг.


Дуучин С.Баттулга Гавьяат жүжигчин цол хүртэнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.eccold.top хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188