Улсын драмын эрдмийн театрын жүжигчин О.Хонгорзулын төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрбээр "Анна Каренина" жүжгийн Аннагийн дүрийг бүтээсэн билээ. Тэрбээр өмнө нь “Анна Каренина” жүжгийн Китигийн дублёрд тоглож, сувилагчийн дүр, олны хэсэгт ажиллаж байсан юм. О.Хонгорзул 2016 онд СУИС-ийн Хөгжимт театрын жүжигчний ангид элсэн орж, 2020 онд СТА Ц.Батнайрамдал, Г.Амгаланбаатар нарын удирдлагад сурч төгссөн байна. Сургуулиа төгсөөд УДЭТ-ын театр студи ангид шалгалт өгснөөр тэнцэн орж, өдгөө үндсэн жүжигчнээр ажиллаж буй юм. Тайзны бүтээлээс гадна мөн 2020 онд “Хувьсал” продакшны долоо дахь уран бүтээл болох “Ноён эмэгтэй” кинонд тоглосон юм.
Тэр “Багадаа урлагийн олон тэмцээн, наадамд ордог хүүхэд байлаа. Дуулна, бүжиглэнэ, хөгжимдөнө гээд хүүхэд нас минь их завгүй, өөрийгөө үргэлж хөгжүүлж байдаг хүүхэд байсан. Манайх Эрдэнэт байдаг байлаа. Тэгээд л драмын театрт жүжиг тавигдаж байгаа гэдгийг сонсоод, хотод өвөөгийндөө амрах гэж ирэхдээ жүжиг үзэхийн хүслэн болдог байлаа. Жүжиг үзэх бүрдээ өөрийгөө тайзан дээр байгаагаар төсөөлөөд гардаг байсан. Тэгээд л жүжигчин болох хүсэл улам их төрж эхэлсэн. Театрын хажуугаар явахдаа их сандарч, сүрддэг байсан ч “Заавал орно доо” гэж мөрөөддөг байлаа” гэнэ.
| ОТГОН АННА О.ХОНГОРЗУЛД ТӨРСӨН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |