***
Сэтгэлийн ганц амраг минь
Гурван зуун жар хоногийн цаана сууна
Сэмхнээ түүндээ очъё гэтэл
Зүүднээс өөр морьгүй.
***
Далай, далай давалгаална
Сэтгэлийн минь эрэгт ирж эвхэрнэ
Сэтгэл, сэтгэл давалгаална
Далайн эрэгт тулж номхорно.
***
Цаг гэдэг
Чиний залуу насыг аван, аван
Цаашаа давхилдаж байгаа морьд юм
Цаг гэж юу юм бэ
Чамайг залхууран хэвтэхэд чинь
Эргэн эргэн харж
Инээмсэглэсээр явчихаж буй бүсгүй юм.
***
Атаархал
Давчуу цээжинд дүрэлзсэн бяцхан түймэр
Атаархал
Далдын хар малгатай эмгэн шулам
Атаархлыг амталбал
Гашуунаас гашуун бохь
Атаархлыг хатгавал
Гар зүсэх хутга.
***
Үерхэнэ гэгч өнгө нэгтэй эд
| "НАР ШИНГЭДЭГГҮЙ ЮМ" НОМООС ОНЦЛОХ ТАВАН ШҮЛЭГ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |