МУГЖ Д.Баттөмөрийн төрсөн өдөр тохиож байна. Түүнийг бид "Рашаантын 18", "Ээжийн дайсан", "Микроны босс", Приусны босс", "Учиртай гурав", "Болсон явдал", "Ээж ээ надтай гэрлээч", "Давхар цохилт" зэрэг киноны гол болон туслах дүрд тоглосноос эхлээд мэдэх билээ. Мөн "Мөрөөдлийн театр"-ын үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд хошин урлагийн тайзнаас эрх хүү, ах, аав, эмэгтэй хүний дүрээр үзэгчдийн сэтгэлд дотно бөгөөд зөөлөн дулаан, эерэг, хүнд нэгийг бодуулсан дүрийг үзэгчдэд хүргэдгээрээ онцлог уран бүтээлч.
Тэгвэл сүүлийн жилүүдэд тэрбээр зохиолыг нь бичиж, найруулагчаар нь ажилласан "Трио" киногоо тив, дэлхийн үзэгчдэд хүргэж, олны шагнал хүртсэн бөгөөд Монголынхоо үзэгчдэд ч хүргэсэн билээ. Тус кино нь 2022 оны Тайландын олон улсын кино наадмаас шилдэг киноны шагнал, АНУ-ын Палм Спрингс даун синдромын олон улсын кино наадмаас шилдэг зураглаачийн шагнал, Улаанбаатар олон улсын кино наадмаас шилдэг продюсерийн шагнал, Варшавын олон улсын кино наадмаас үзэгчдийн нэрэмжит шилдэг киноны шагнал, Таллины олон улсын кино наадмын шилдэг хэсэгт уригдан шалгарсан юм. Тэрбээр энэ бүтээлийнхээ тухай "Би айлын бага, ээжийнхээ хамгийн эрх танхи, ёстой өврийн хүүхэд нь байлаа. Ээжийнхээ халамж, хайр, энхрийлэл, бүх зүйлд нь эрх танхи өссөн дөө. Иймээс уран бүтээлч хүний хувьд ээждээ зориулан кино хийж, уран бүтээлээрээ ээждээ суварга босгосон гэж бодож байгаа. Трио бол эх, үрийн хайр, эх орон, нийгэмшил, дэлхий нийт ондоошил гээд олон талт зүйлс багтсан. Мөн өнгөрсөн, одоо, ирээдүй гэсэн гурван цагийн хэлхээс уран бүтээл. Анхлан “Ийм л нэг кино хийе” гэж бодож, бичиж байснаараа утга уянгын, яруухан, зөөлөн хэмнэлтэй, арт кино болсон болов уу гэж бодож байна" гэсэн юм.

| ЖҮЖИГЧИН Д.БАТТӨМӨРТ ТӨРСӨН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |