Соёлын үнэт зүйлийг хууль бусаар хилээр гаргах, оруулах, түүнчлэн өмчлөх эрхийг шилжүүлэхийг хориглох, урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай ЮНЕСКО-ийн 1970 оны конвенц батлагдсаны 50 жилийн ойд зориулсан Ази, Номхон далайн бүс нутгийн цахим бага хурал өнөөдөр эхэллээ.
Хоёр өдрийн турш үргэлжлэх тус хурлын нээлтэд Соёлын сайд Ч.Номин оролцож мэндчилгээ дэвшүүлсэн байна. Мөн Монгол Улс бусад улс орнуудтай хамтран соёлын эд зүйлсийг хууль бусаар худалдаалахтай тэмцэнэ гэдгээ илэрхийлжээ. Тэрбээр “Монгол Улс сүүлийн жилүүдэд хууль бусаар хил давуулан худалдсан палеонтологийн олон арван үнэт олдвор, соёлын эд зүйлсээ олон улсын хамтын ажиллагаа, шинжээч мэргэжилтнүүдийн тусламжтайгаар эргүүлэн авч байна” гэв. Мөн ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газар болон Монакогийн Итгэлцлийн сангийн дэмжлэгтэйгээр 2009 оноос хэрэгжүүлсэн “Соёлын эд зүйлсийн хууль бус худалдаатай тэмцэх чадавх дээшлүүлэх” төслийн хүрээнд хүүхэд залуучуудад өвийн тухай боловсрол олгох монгол агуулга бүхий “Богцон дахь соёлын өв” багш нарын иж бүрдлийг боловсруулж, амжилттай хэрэгжүүлснийг онцлон тэмдэглэжээ.
Сайд Ч.Номин улс орнууд соёлын эд зүйлсийг хууль бусаар худалдаалах үйл ажиллагаатай хамтран тэмцэж, нийт хүн төрөлхтний хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах хил дамнасан олон улсын хамтын ажиллагааны механизмыг улам бүр боловсронгуй болгож бэхжүүлэхийг чухалчлав.
Ташрамд дурдахад, тус хурлын нээлтийн арга хэмжээнд Тайландын Хаант Улсын Соёлын сайд Эрхэмсэг ноён Иттипол Күнпломе, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Соёл, спорт, аялал жуулчлалын дэд сайд Эрхэмсэг ноён Хоанг Дао Куонг, ЮНЕСКО-ийн Ерөнхий захирлын соёлын асуудал хариуцсан орлогч Эрнесто Оттоне, ЮНЕСКО-ийн Бангкок дахь төлөөлөгчийн газрын захирал Ноён Шигерү Аояги нар болон олон улсын эрдэмтэн судлаачид, шинжээчид оролцов.
| Соёлын сайд Ч.НОМИН: Улс, орнууд соёлын эд зүйлсийг хууль бусаар худалдах үйл ажиллагаатай хамтран тэмцэнэ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |