• Өнөөдөр 2026-03-20

Орхон аймагт чөлөөт бөхийн "ШИЛДЭГ-8"-ын тэмцээн болно

2026-02-06,   148

     Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгчийн нэрэмжит "ШИЛДЭГ-8" тэмцээн Орхон аймгийн Эрдэнэт хотноо зохион байгуулагдах гэж байна. Эрэгтэй, эмэгтэй олимпын зургаан жингийн шилдэг тамирчид, жин тус бүрийн дотоодын чансааны эхний найман тамирчин, мөн олимпын бус жингийн чансааг тэргүүлэгчид нэг дэвжээн дээр өрсөлдөнө.

    Тус тэмцээн Орхон аймаг, Эрдэнэт хот “Хангарьд” спорт ордон 2026 оны гуравдугаар сарын 3-5-ны өдрүүдэд болох юм. Өндөр шагналын сантай энэхүү тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр “Эрдэнэт” уулын баяжуулах үйлдвэр, Зохион байгуулагчаар Монголын чөлөөт бөхийн холбоо, Орхон аймгийн ЗДТГ, БТСГ ажиллана.


 

 


Орхон аймагт чөлөөт бөхийн "ШИЛДЭГ-8"-ын тэмцээн болно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.eccold.top хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188