Тайланд Улсын нийслэл Бангкок хотод олон улсын өсвөрийн усанд сэлэлтийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдсан байна. Тус тэмцээнээс Монголын тамирчид 60 медаль хүртжээ. Манай улсын “We aquatics” клубийн тамирчин 11 настай Б.Маргад хувийн амжилтаа ахиулаад зогсохгүй өөрийн оролцсон ганцаарчилсан төрлүүддээ нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл, багийн буухиа төрөлд хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн байна.
Орхон аймгийн Эрдэнэт хотын “Хангарьд” клубийн тамирчид нэг алт, дөрвөн мөнгө, таван хүрэл, “Aquanex” клубээс нэг алт, гурван хүрэл, Сэлэнгэ аймгийн Биеийн тамир, спортын газрын дэргэдэх Усан спорт сургалтын төвийн тамирчид хоёр алт, хоёр мөнгө, нэг хүрэл, “Бэлла Виста”-гийн хоёр алт, дөрвөн мөнгө, нэг хүрэл, “Говийн усчид” клубынхэн долоон алт, таван мөнгө, 14 хүрэл медалиар энгэрээ мялаажээ.
Энэхүү Азийн сургуулиудын нээлттэй тэмцээнд 22 орны 1100 гаруй тамирчин өрсөлдсөн бөгөөд манай улсаас зургаан клубийн тамирчид оролцсон байна. Азийн орнуудын сургуулийн насны өсвөрийн усанд сэлэгчдэд олон улсын хэмжээнд өрсөлдөх туршлага олгох, спортын ур чадвар, хамтын урам зориг, соёлын солилцоо бий болгох зорилготой энэхүү тэмцээн нь мэлхий, өврөөр даллах, дельфин, өврөөр даллах буухиа, араар даллах, холимог багийн сэлэлтийн төрлөөр аваргуудаа тодруулжээ.
| “Asian open school invitational championships” тэмцээнээс 60 медаль хүртжээ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |