• Өнөөдөр 2026-03-20

Улсын гарьд Н.Өсөхбаярын цолыг хураахаар боллоо

2026-02-03,   228

    Үндэсний их баяр наадмын зохион байгуулагч хорооноос Н.Өсөхбаярын улсын гардь цолыг хураах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хүргүүлсэн байна. Түүний допингийн шинжилгээнд хориотой бодис илэрсэн учраас цолыг нь хураах асуудал хөндөгдөөд байгаа билээ.

     Н.Өсөхбаярын барилдах эрхийг дөрвөн жилээр хасаж улмаар Н.Өсөхбаярт зургаагийн даваанд өвдөг шороодсон улсын заан М.Лхагвагэрэлд “Үнэн зоригт” долоогийн даваанд өвдөг шороодсон улсын заан Б.Пүрэвсайханд “Хуурнин шуугигч”, наймын даваанд өвдөг шороодсон дархан аварга Н.Батсуурьд “Тод сонин” чимгийг нөхөн олгохоор боллоо.


 

 


Улсын гарьд Н.Өсөхбаярын цолыг хураахаар боллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.eccold.top хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-02-03 23:48:08
    Зочин: Хүний шуналаа гэж хэцүү ч юм аа даа, цолоо хураалгасан ч овоо юмтай болсон байх оо, ер нь бол допингдоод хүссэндээ хүрсэн гэсэн үг
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188