ОХУ-д красноярск хотод зохион байгуулагдсан 37 дахь удаагийн Иван Ярыгиний нэрэмжит олон улсын тэмцээнд Монгол Улсын чөлөөт бөхийн холбооны тамирчид бахдам амжилт үзүүллээ. Манай тамирчид тус тэмцээнээс хоёр алт, нэг мөнгө, зургаан хүрэл медаль хүртэв. Эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд ОУХМ Мөнх-Эрдэнэ алтан медаль, Эмэгтэйчүүдийн 76 кг-ын жинд залуу тамирчин Т.Түвшинжаргал алтан медаль, 72 кг-ын жинд ОУХМ З.Болортунгалаг мөнгөн медаль авсан. Харин эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд ОУХМ Б.Отгонтуяа, 57 кг-д ОУХМ Б.Хулан, 59 кг-д ОУХМ Х.Болортуяа, 65 кг-д ОУХМ Т.Энхжин, 68 кг-д залуу тамирчин Э.Одгэрэл, 76 кг-д ОУХМ Г.Уртнасан нар хүрэл медаль тус тус хүртлээ. Харин эрэгтэй тамирчид Б.Мөнх-Эрдэнээс бусад нь төдийлөн амжилттай барилдаж, медальт байрт шалгарч чадсангүй.
Б.МӨНХ-ЭРДЭНЭ 57 КГ-Д АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЭВ

Энэ удаагийн тэмцээний онцлох амжилтын эзэн нь эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд түрүүлсэн Б.Мөнх-Эрдэнэ байлаа. Чөлөөт бөхийн Үндэсний шигшээ баг, “Төгс” дэвжээний тамирчин, ОУХМ Батхуягийн Мөнх-Эрдэнэ Монголын эрэгтэй тамирчдаас 27 жилийн дараа Иван Ярыгиний тэмцээний алтан медалийг эх орондоо авчирч байгаа юм. Тэрбээр тэмцээний "ШИЛДЭГ" тамирчнаар тодорч, Монголын чөлөөт бөхийн түүхэнд дахин нэгэн бахархалт хуудсыг нээлээ. Энэхүү амжилтууд тамирчдын уйгагүй хөдөлмөр, дасгалжуулагчдын нөр их хичээл зүтгэлийн бодит илэрхийлэл юм.
Т.ТҮВШИНЖАРГАЛ 76 КГ-Д АВАРГА БОЛЛОО

Эмэгтэйчүүдийн 76 кг-ын жинд “Хилчин” спорт хороо, “Хантайшир” бөхийн дэвжээ, “Транс капитал” компанийн тамирчин, Таравын Түвшинжаргал гайхалтай барилдаан үзүүлэн аваргын алтан медаль хүртэв. Тэрбээр ирээдүйтэй сайн тамирчин гэдгээ олон улсын түвшинд дахин харуулж чадлаа. Тус жинд өрсөлдсөн “Хангай Хайрхан” дэвжээний тамирчин Г.Уртнасан хүрэл медаль хүртэж, тус жингийн өрсөлдөөнд Монгол бөхчүүдийн ноёрхлыг харуулсан юм.
З.БОЛОРТУНГАЛАГ МӨНГӨН МЕДАЛЬ АВЛАА
.jpg)
Эмэгтэйчүүдийн 72 кг-ын жинд өрсөлдсөн, Хилийн хамгаалах ерөнхий газар, “Хилчин” спорт хорооны тамирчин, Ази тивийн аварга, ОУХМ Зоригтын Болортунгалаг хөлдөө бэртгэл авсан учир, алтан медалийн төлөө барилдаж чадаагүй. Ялалтыг барилдахгүйгээр шууд Замила Баквергеновад өгсөн билээ.

| Чөлөөтийнхөн “Иван Ярыгин”-ы тэмцээнээс 2 алт, 1 мөнгө, 6 хүрэл медаль хүртэв |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |