Мэргэжлийн сүмогийн 73 дахь ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийн үс авах ёслол Японы нийслэл Токиогийн “Рёгокү Кокугикан” ордонд өргөн дэлгэр боллоо. Тус ёслолд 330 зочин уригдаж, мөн олон зуун үзэгчид энэхүү ёслолыг ордонд үзэж сонирхжээ. Сүмогийн түүхэнд 45 түрүүлж, үнэмлэхүй дээд амжилтын эзэн болсон Хакүхо М.Даваажаргал алтан шаргал өнгийн дээлтэй гарч ирэхэд ордонд цугласан олон хамгийн их уулга алдан хүлээн авсан байна. Хакүхо үсэнд хүрснийхээ дараагаар “Сүүлчийн барилдаанаа түүнтэй хийсэн.
Тэрүнофүжи ёкозүнагийн ёслолоо хийхээр гарч ирэхэд зам засагчаар ёкозүна Ооносато, илд баригчаар ёкозүна Хоошёорюү Б.Бямбасүрэн нар гарч ирсэн. Мөн Тэрүнофүжигийн хүү Тэмүжин аавдаа өргүүлэн дохё дээр гарч, аав нь хүүгийнхээ хөлийг дэвжээнд гурван удаа хүндэтгэлтэй хүргэлээ.
Тэрүнофүжи Японы Эзэн хааны цомыг арван удаа хүртсэн, эгэлгүй их тэвчээр, зориг зүрх, сэтгэлийн тэнхээгээрээ түмнийг бишрүүлсэн сүмоч юм. Түүний үс авах ёслолд олон алдартан зочид уригдан ирж, үсэнд хүрсэн. Ах дүү Абэ Хифүми, Абэ Үта, Шохэй Оно гээд нэрлээд байвал олон алдартан очсон байна. Үсээ авахуулах ёслолын үеэр бөхчүүд ихэвчлэн нулимс унагадаг. Тэгвэл Тэрүнофүжи ёслолын дараагаар инээмсэглэн “Ийм сайхан ёслол дээр уйлах хэрэг юун?” хэмээжээ. Мөн түүний багш ёкозүна Асахифүжи үлдсэн үсийг нь авахад “Толгой хөнгөрчихлөө” гээд инээлгэсэн байна.
| Японд 73 дахь ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийн үс авах ёслол боллоо |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |