• Өнөөдөр 2026-03-20

Х.Болортуяа Иван Ярыгины “Гран при”-гээс хүрэл медаль хүртэв

2026-01-31,   177

     ОХУ-ын Красноярск хотод олимп, дэлхийн аварга, алдар бөх Иван Ярыгины нэрэмжит чөлөөт бөхийн “Алтан Гран при-2026” тэмцээн үргэлжилж байна. Тус тэмцээний эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд,  Үндэсний шигшээ багийн тамирчин, ОБЕГ-ын "Аврагч" спорт хорооны тамирчин, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальт, ОУХМ Хүрэлхүүгийн Болортуяа хүрэл медаль хүртэв. Тэрбээр ОХУ-ын тамирчин Яковлеваг 11:2-оор хожиж,  Иван Ярыгины “Гран при” хүрэл медалийн эзэн боллоо.

 


Х.Болортуяа Иван Ярыгины “Гран при”-гээс хүрэл медаль хүртэв
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.eccold.top хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188