• Өнөөдөр 2026-03-20

Таеквондо-гийн “ITF” холбооны Ази тивийн аварга Монгол Улсад болно

2026-01-27,   182

    Олон улсын таеквондо-гийн холбоо “ITF”-ийн 60 жилийн ойн хүрээнд 11 дэх удаагийн Ази тивийн таеквондо-гийн аварга шалгаруулах тэмцээн болох гэж байна. Тус Азийн аварга шалгаруулах тэмцээн “ITF”-ийн 2026 оны  календарьчилсөн төлөвлөгөөнд багтсан томоохон тэмцээн билээ.

     Таеквондо-гийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 2026 оны наймдугаар сарын 3-9-ний өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбатар хотноо болно. Энэ удаагийн Азийн аварга тулаан, хөдөлгөөнт тоот дасгал, хатуу биет хугалах төрөл, онцгой чадвар, зохиомол тулаан зэрэг төрөл ангиллаар явагдаж, Ази тивийн 2026 оны аварга тамирчдыг тодруулна.

 


Таеквондо-гийн “ITF” холбооны Ази тивийн аварга Монгол Улсад болно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.eccold.top хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188