МҮОХ-ны дэргэд шинэ санаачилга гаргах, олон улсын хэмжээнд хамтран ажиллах, үйл ажиллагааны төлөвлөгөө гаргах, арга хэмжээ зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зорилгоор гишүүд, тамирчдын төлөөллөөс бүрдсэн Тамирчдын комисс, Жэндерийн тэгш байдлын комисс, Олимпын боловсрол олгох комисс, Маркетингийн комисс зэрэг арав гаруй салбар комиссууд идэвхтэй ажилладаг билээ.
МҮОХ-ны Тамирчдын комиссыг “Рио 2016” олимпын наадмын хүрэл медальт, МУГТ Д. Отгондалай 2018 оноос удирдан зохион байгуулж, залуу тамирчдын сургалт, цугларалт, Тамирчдын форум зэрэг үйл ажиллагааг уламжлал болгон амжилттай зохион байгуулаад байна.
Өчигдөр МҮОХ-ны Тамирчдын комисс “Олимпик хаус”-т хуралдаж дүрмийн дагуу комиссын дарга нь сүүлийн гурван олимпын наадамд оролцож, амжилт гаргасан байх заалтын дагуу “Токио 2020” Олимпын хүрэл медальт Б. Болортуяаг комиссын даргаар баталлаа.
Тамирчдын комиссын зүгээс МҮОХ-ны 70 жилийн ой, ОУОХ-ны ивээл дор зохиогдох олимпын наадмууд, АОЗ-ын наадмуудад оролцох тамирчдад чиглэсэн олон талт үйл ажиллагаа зохион байгуулах талаар санал солилцож, Төр засгийн байгууллагуудтай хамтран спортыг сурталчлах нийгэмд чиглэсэн томоохон аян хийх болон спортын салбарын хүний нөөц, боловсон хүчнийг бодлогоор бэлтгэх тал дээр анхаарал хандуулах шаардлагатай байгааг онцоллоо.
| Б.Болортуяа МҮОХ-ны Тамирчдын комиссын даргаар ажиллана |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |