Монголын Үндэсний бөхийн холбооны “Алтан цом” -ын тавдугаар тойргийн хоёр дахь өдрийн барилдаанд “Од” групп ХХК-ийн “ОД ГРУПП” баг, “Алсын жим” ХХК-ийн “ХАМАГ МОНГОЛ” багтай учраа тааран барилдаж, “Хамаг Монгол” баг 16:9-өөр ээлжит ялалтаа авлаа.
“Хамаг Монгол” багт улсын заан Б.Бат-Өлзий /2/, улсын өсөх идэр начин Л.Энхсаруул /4/, аймгийн арслан Ө.Батсуурь /5/, аймгийн арслан Г.Цоггэрэл /3/, аймгийн арслан Б.Цагаанбанди /0/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан дархан аварга Н.Батсуурь /2/, тавдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан.
Аймгийн арслан Б.Төмөрбаатар /0/ нийт 16 даваагаар ээлжит ялалтаа авсан бол “Од” групп багт улсын аварга О.Хангай /3/ улсын заан Д.Хүдэрбулга /3/ улсын харцага Г.Ганхуяг /1/, тавдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Х.Наранбаяр /0/, улсын харцага М.Бэлгүтэй /0/ хоёрдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн начин Б.Гончигсүрэн /0/, улсын өсөх идэр начин Б.Түмэндэмбэрэл /2/, тавдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Д.Батбаяр /0/, нийт есөн даваа авсан юм.
“Хамаг Монгол” багийн дасгалжуулагчаар улсын харцага Т.Баасанхүү, “Од” групп багийн дасгалжуулагчаар улсын заан Ц.Мягмарсүрэн нар ажиллав. “Нутгийн буян” группийн “ХУБИЛАЙ ХААН” баг, Хэрэйд ХХК-ийн “ХҮЛЭГҮ” багтай учраа тааран барилдаж, Хубилай хаан баг 20:5-аар илт давуу ээлжит ялалтаа авлаа.
“Хубилай хаан” багт улсын арслан Ц.Бямба-Отгон /5/, улсын начин Д.Амарсайхан /4/ улсын начин Б.Лхагвадорж /4/, улсын начин Х.Оргилболд /3/, аймгийн арслан М.Эрхэмбаяр /2/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан М.Гантулга /2/ нийт 20 даваа авсан бол Хүлэгү багт улсын заан Б.Серик /2/, улсын харцага Г.Бадрах /1/, аймгийн арслан Е.Көптилек /0/, аймгийн арслан Н.Намнансүрэн /2/, цэргийн арслан Б.Өлзийсайхан /0/, нийт 5 даваа авсан юм.
“Хубилай хаан” багийн дасгалжуулагчаар улсын өсөх идэр начин Н.Бүрэнбаатар, “Хүлэгү” багийн дасгалжуулагчаар улсын заан Б.Серик нар ажиллав. Дараагийн барилдаан нэгдүгээр сарын 24-ний бямба гарагт 14:30 цагаас Монголын Үндэсний Бөхийн Холбооны Алтан цомын /зургаадугаар тойргийн эхний хагас/ барилдаанаар үргэлжилнэ.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
| “ХАМАГ МОНГОЛ”, "ХУБИЛАЙ ХААН" багууд ээлжит ялалтаа авлаа |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |