Олон улсын уулчдын холбооны 2026 оны мөсөнд авиралтын дэлхийн цомын цувралын шинэ улирлын эхний тэмцээн Өмнөд Солонгосын Чонсон хотод болж өндөрлөв. Тус тэмцээнээс манай тамирчин мөнгөн медаль хүртлээ. Хурдны төрөлд ОУХМ О.Сайханжаргал 19.90 секундын амжилтаар мөнгөн медаль хүртэж, Монголын багийн анхны медалийг авлаа.
Энэ удаагийн дэлхийн цомын тэмцээнд 18 орны 120 гаруй тамирчин оролцсон юм. Манай улсаас ОУХМ Н.Сэлэнгэ, Н.Хэрлэн, О.Сайханжаргал, Ч.Мандахбаяр, спортын мастер А.Зоригтбаатар Д.Отгонхүү, Э.Дөлгөөн, Ж.Амина гэсэн найман тамирчин оролцсон байгаа.
Хурдны төрөлд Д.Отгонхүү VI, Н.Хэрлэн XV, А.Зоригтбаатар XVII, Э.Дөлгөөн XXXII, эмэгтэйчүүдээс Н.Сэлэнгэ IV, Ж.Амина XI байрт шалгарлаа. Харин техникийн төрөлд эмэгтэйчүүдээс ОУХМ Н.Сэлэнгэ 36, эрэгтэйчүүдээс Ч.Мандахбаяр мөн 36 дугаар байр эзлэв. Ингэснээр манай тамирчдын дэлхийн цомын эхний гараа өндөрлөж байна.
| О.Сайханжаргал мөсөнд авиралтын дэлхийн цомоос мөнгөн медаль хүртлээ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |