Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам Италийн “Милан Кортина 2026” өвлийн олимпын XXV наадамд оролцох Монголын цанын Үндэсний шигшээ багийн тамирчид, дасгалжуулагч нар, ЗГХА-БТСУХ, МҮОХ, Монголын цанын холбооны удирдлагыг 2026 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Монгол Улсыг төлөөлөн энэхүү өвлийн олимпын XXV наадамд гүйлтийн цанын төрөлд Б.Ачбадрах /эрэгтэй/, Э.Ариунтунгалаг /эмэгтэй/, уулын цанын төрөлд А.Ариунбат /эрэгтэй/ нар оролцох эрхээ ханган, биелүүлсэн юм. Сайд Ч.Ундрам баг тамирчдад баяр хүргэн, Монгол тамирчин уулын цанын төрлөөр анх удаагаа өвлийн олимпод оролцох болсонд талархал илэрхийлсэн юм.
Тэрбээр сүүлчийн таван өвлийн олимпод Монгол Улсаас зөвхөн хоёр тамирчин оролцож ирсэн бол энэ удаа гурван тамирчин илгээхээр болж, төр, төрийн бус байгууллагын хамтын ажилд ахиц, дэвшил гарч байгааг онцлон тэмдэглэв.
Түүнчлэн цанын баг тамирчдыг Үндэсний шигшээ багаас цалинжуулан, бэлтгэл сургалт, гадаадад тэмцээнд явах зардлыг нь дааж, тус олимпын наадмын зардал, баг тамирчдын наадмын ёслол болон спортын үйл ажиллагаанд өмсөх хувцсыг МҮОХ-гоор дамжуулан санхүүжүүлэн, дэмжиж байгаагаа хэлэв.
Баг тамирчид нь 2026 оны нэгдүгээр сарын 14-нөөс эхлэн Европ тивийг зорин, дэлхийн цомын тэмцээнүүдэд орж, олимпын тэмцээн болох газарт нь байрлан, бэлтгэлээ хангаж, уур амьсгал, цагийн зөрүүнд дасах бэлтгэлээ хийх юм.
| ССАЖЗ-ын сайд Ч.Ундрам өвлийн олимпын баг тамирчдыг хүлээн авч уулзав |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |