
–Миний дүү өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Авирмэдийн Анударь гэдэг.
-Завхан аймагт төрсөн хүүхэд үү?
-Тийм ээ, би Завхан аймгийн Алдархаан суманд төрж, өссөн.

-Бага нас нь хөдөө өнгөрсөн үү?
-Тэгэлгүй яах вэ. Миний бага нас хөдөө суман дээр өнгөрсөн.
-Одоо хэдэн настай вэ?
-Би одоо 16 настай.
.jpg)
-Чухам яагаад таеквондогийн спортыг сонгож хичээллэх болсон бэ?
-Таеквондо бусад спортоос илүүтэйгээр миний сонирхлыг татсан. Тэгээд л өөрийн л хүсэл, сонирхол, мөрөөдөлдөө хөтлөгдөн таеквондогоор хичээллэж эхэлсэн.

-Одоо хэд дэх жилдээ таеквондогоор хичээллэж байгаа вэ?
-Анх 2019 онд секцэнд орж байлаа. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл зургаа дахь жилдээ Олон улсын таеквондогийн спортоор хичээллэж байна.

–Анх таэквондо заасан багш нь Ө.Ядамсүрэн,С.Будхүү хоёрын хэн нь вэ?
-Би анх ОУХМ С.Будхүү болон ОУХМ Б.Нэргүй багш нарын удирдлага дор олон улсын таеквондогоор хичээллэж эхэлсэн.

-Таеквондогийн спортын ямар зэрэг цолтой тамирчин бэ?
-Олон улсын таеквондогийн спортын Монгол Улсын спортын мастер цолтой. “ITF” холбооны олон улсын хар бүс, хоёрдугаар дантай тамирчин байгаа.
–Одоо аль сургууль, ямар клубийн тамирчин бэ?
-Би Завхан аймгийн олон улсын таеквондогийн “Цэцэн шонхор” клубийн тамирчин. Одоо Завхан аймгийн Улиастай сумийн Ж.Алтангэрэлийн нэрэмжит ерөнхий боловсролын Гуравдугаар дунд сургуулийн 12-ын “Б” ангид сурдаг.
-Таеквондогоос өмнө өөр спортын төрлөөр хичээллэж байсан уу?
-Таеквондогоос өөр спортын төрлөөр хичээллэж байгаагүй. Миний анх сонгосон спортын төрөл л таеквондо байсан.
–Таеквондогоор өөрийнхөө гаргасан амжилтуудыг танилцуулахгүй юу?
-“ITF” таеквондогийн УАШТ-ий тулааны төрөлд 2019, 2022, 2024, 2025 онуудад алтан медаль хүртэж байсан. Олон улсын таеквондогийн Монгол Улсын дөрвөн удаагийн аварга байгаа. УАШТ-ий хоёрдугаар даны түль буюу тоот дасгалын төрлөөс нэг алт, болзолт тулаан буюу хосен сүлийн төрөлд О.Мөнххүслэн, Н.Цагаадай нарын хамт нэг удаа оролцож алтан медаль авч байсан. УАШТ-ээс нийт зургаан алтан медаль хүртсэн.
-Сэтгэлд тань хоногшин хамгийн сайхан дурсамж үлдээсэн ямар тэмцээн байсан бэ?
-Миний сэтгэлд хоногшин үлдсэн хамгийн их дурсамж үлдээсэн тэмцээн гэвэл 2019 онд анх удаа оролцсон улсын аварга шалгаруулах тэмцээн байгаа.
-Таэквондогоос өөр тулааны спортын тэмцээнд ордог уу?
-Таеквондогоос өөр тулааны спортын тэмцээнд орж үзээгүй.
-Одоо болох ирэх аравдугаар сард Итали Улсын Жесоло хотод болох таэквондогийн дэлхийн аваргад өрсөлдөх үү?
-Тийм ээ, 2025 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 2-р даны түль буюу хөдөлгөөн дасгалын төрөл, мөн эмэгтэйчүүдийн тулааны 64 кг-ыг жинд өрсөлдөнө.
| А.АНУДАРЬ: Таеквондо бусад спортоос илүүтэйгээр миний сонирхлыг татсан |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |