
-Кураш бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэнд баяр хүргэе.
-Баярлалаа.
.jpg)
-Миний дүү өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Ганбатын Марал гэдэг. Би жүдо бөхийн “Женко” клубийн тамирчин.
.jpg)
-Аль аймаг, хотод төрсөн хүүхэд вэ?
-Би Улаанбаатар хотод төрж, өссөн.
.jpg)
-Одоо хэдэн настай вэ?
-Яг одоо бол 15 настай. Удахгүй 16 нас хүрнэ.
.jpg)
-Аль сургуулийн хэддүгээр ангид сурдаг вэ?
-Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын “Амгалан” цогцолбор сургуулийн 11-ийн “Б” ангийн сурагч.
.jpg)
–Жүдо бөхийн спортоор хэд жилдээ хичээллэж байгаа вэ?
-Жүдо бөхийн спортыг сонирхон, сонгож хичээллээд таван жил болж байгаа.
-Спортын ямар зэрэг, цолтой тамирчин бэ?
–Жүдо бөхийн спортоор хичээллээд удаагүй байгаа өсвөр үеийн тамирчин болохоор одоогоор спортын ямар нэгэн зэрэг, цол аваагүй байгаа.
.jpg)
-Яагаад жүдо, самбо бөхийн спортыг сонирхож хичээллэх болсон бэ?
-Жаахан байхаасаа л жүдо бөхийн спортод дуртай байсан. Миний сонирхлыг аав, ээж хоёр маань дэмжсэн учраас би жүдо бөхөөр хичээллэж эхэлсэн юм.
–Кураш бөхийн Азийн аваргад хэдэн барилдаан хийж мөнгөн медаль хүртэв?
-Кураш бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд гурван тойрог барилдсан. Эхний хоёр тойрогт ялаад финалд шалгарсан. Азийн аваргын алтан медалийг төлөөх барилдаанд хожигдсон.
–Кураш бөхөөр хэзээнээс барилдаж эхэлсэн бэ?
-Кураш бөхийн төрлөөр анх жилийн өмнө 2024 оноос барилдаж эхэлсэн.
–Гараар хөл авдаггүй, хэвтээ барилдаангүй, босоо барилдаантай бөхийн төрөл байх аа?
-Тийм ээ, кураш бөх босоо барилдаантай.
–Жүдо, самбо, кураш бөхийн тэмцээнүүдэд оролцож, ямар амжилтууд гаргаж байсан бэ?
-Өсвөр үеийн олон тэмцээнд оролцож нэлээдгүй медаль хүртэж, амжилт гаргаж байсан. Гэхдээ тэр дундаас онцлох юм бол жүдо бөхийн УАШТ-ий хоёр хүрэл медальтай. Кураш бөхийн УАШТ-ээс нэг алтан медальтай. Бүстэй барилдааны УАШТ-ээс хоёр алтан медаль хүртэж байсан.
–Жюү жицүгийн төрлөөр барилддаг уу?
-Тийм ээ, жүдо бөхийн хэвтээ барилдаанаа сайжруулахын тулд жюү жицүг сонирхон, барилдаж байгаа.
-Сэтгэлд тань хоногшин үлдсэн хамгийн сайхан дурсамж үлдээсэн нь ямар тэмцээн байсан бэ?
-Хамгийн анх оролцсон улсын аварга шалгаруулах тэмцээн байсан. Тэр УАШТ-ээс анхны хүрэл медалиа хүртэж байсан маань их сайхан дурсамжтай санагддаг.
| Г.МАРАЛ: Жүдогийн хэвтээ барилдаанаа сайжруулахын тулд жюү жицүг сонирхож байгаа |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |