
-Хорват Улсын Загреб хотод болох чөлөөт бөхийн 2025 оны ДАШТ-ий 65 кг-д жинд барилдах эрх хүртсэнд баяр хүргэе.
-Баярлалаа.
-Миний дүү өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Батбаатарын Гантулга гэдэг.
-Аль аймаг, хотод төрсөн хүүхэд вэ?
-Би Увс аймгийн Түргэн суманд төрж, өссөн хүүхэд байгаа.

-Одоо хэдэн настай вэ?
-Би одоо 23 настай.
-Одоо сурдаг уу, ажил хийж байгаа юу?
-ОБЕГ-ын Гамшгаас хамгаалах 116 дугаар ангийн сургалтын төв ажилладаг.

-Чөлөөт бөхөөс өмнө өөр спортын төрлөөр хичээллэж байсан уу?
-Чөлөөт бөхөөс гадна үндэсний бөхийн спортод их дур сонирхолтой. Миний ах аймгийн арслан цолтой бөх байдаг. Энэ жил Говьсүмбэр аймагт түрүүлсэн байгаа. Ахыгаа дагаад үндэсний бөхөөр бас барилддаг.
-Чөлөөт бөхийн спортыг сонгож хичээллэх болсон шалтгаан юу байв?
-Би багадаа их хөдөлгөөнтэй, нэлээн хор, шартай хүүхэд байсан. Хүүхэд нас минь хөдөө өнгөрсөн. Тийм болохоор багаасаа л барилдаж, ноцолдон өссөн. Тэр бүхэн чөлөөт бөхийн спортыг сонгоход надад дөхөм болсон. Миний хобби бол яах аргагүй чөлөөт бөх байгаа юм.

–Анхны багш нь хэн бэ?
-Надад бөхийн эрдэм зааж, сургаж, үндсэн суурийг тавьж өгсөн анхны багш гэвэл Увс аймгийн. Зүүнговь сумын харьяат Т.Буянт гэдэг хүн бий.
-Чөлөөт бөхөөр хэд жилдээ хичээллэж байгаа вэ?
-Чөлөөт бөхөөр арав дахь жилдээ хичээллэж байгаа.
.jpg)
-Спортын ямар зэрэг, цолтой вэ?
-Одоогоор чөлөөт бөхийн спортын мастер цолтой.
-“Тэх Мөнх” клубийн тамирчин болоод хэдэн жил болж байна вэ?
-2019 онд Б.Жаргалсайхан багш маань “Тэх Мөнх” дэвжээнд Шураагийн Баянмөнх багшийн шавь болгон оруулан өгч байлаа. Тэр үеэс хойш зургаан жилийн хугацаа өнгөрсөн байна.
-2025 оны ДАШТ-ий сонгон шалгаруулах сорил тэмцээнд хэдэн барилдаан хийв. Хэн, хэнийг ялж ДАШТ-ий эрхээ авсан бэ?
-ДАШТ-ий сонгон шалгаруулах тэмцээний эхний өдөр дэвжээнийхээ дүү Б.Зэнээмэдэртэй барилдсан. Түүний дараа Р. Баттулга ахтай барилдсан. Сорил барилдааны хоёр дахь өдөр “Баянгол аваргууд академи”-ийн Д.Төрбаяртай барилдаж ДАШТ-д оролцож, өрсөлдөх эрх авсан байгаа.
.jpg)
-Насанд хүрэгчдийн УАШТ-д барилдаж байсан уу?
-Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-д 2025 онд анх удаа барилдаж хүрэл медаль хүртсэн.
-Чөлөөт бөхөөр хичээллэсэн үеэс хойших томоохон амжилтаасаа сонирхуулахгүй юу?
-Чөлөөт бөхийн өсвөр үе болон залуучуудын УАШТ-д нэг, нэг удаа түрүүлсэн.
Саяхан залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд барилдаж долдугаар байрт ороод ирсэн байгаа.
–Энэ онд ДАШТ-ээс өөр олон улс, тив, дэлхийн ямар тэмцээнүүдэд өрсөлдөх вэ?
-Ямартай ч насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээндээ төвлөрч бэлтгэлээ хийнэ. ДАШТ-ий дараагаас дараагийн оролцох тэмцээнээ шийдэх байх.
| Б.ГАНТУЛГА: Миний хобби бол яах аргагүй чөлөөт бөх байгаа юм |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |