.jpg)
-Дэлхийн оюутны спортын зуны XXXII "Универсиад-2025" наадмын жүдо бөхийн 60 кг-ын жинд хүрэл медаль хүртсэнд баяр хүргэе.
-Маш их баярлалаа. Оюутан тамирчдадаа төлөөлөн дэлхийн оюутны “Универсиад-2025” наадамд амжилттай барилдаж хүрэл медаль хүртсэндээ баяртай байгаа.
.jpg)
-Миний дүү өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Түвшинтөрийн Түмэнжаргал гэдэг.
-Хэнтий аймагт төрсөн хүүхэд үү?
-Тийм ээ, би Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрж, өссөн.

-Одоо хэдэн настай вэ?
- Би 2003 онд төрсөн. Одоо 22 настай.

-Аль сургуулийн оюутан бэ?
-Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн оюутан. Одоо гуравдугаар курсэд орох оюутан байгаа.
-Анх жүдо бөхийн спортыг сонгон хичээллэх болсон шалтгаан юу байсан бэ?
-Би 12 настай байхдаа төрсөн ахыгаа дагаж, анх жүдо бөхийн зааланд очиж бэлтгэл хийж, барилдаж эхэлсэн. Тэгэж л ахыгаа дагаж явсаар жүдо бөхөд дур сонирхолтой, хайртай болсон.
.jpg)
-Жүдо бөхөөр хэд дэх жилдээ хичээллэж байгаа вэ?
-Жүдо бөх гэдэг энэ сайхан спортоор хичээллээд арван жил болж байна.
-Хэнтий аймгийн хэн багшийн шавь бэ?
-Миний жүдо бөхийн анхны багш гэвэл Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4-р дунд сургуулийн багш Ганзориг гэдэг хүн бий. Анх Ганзориг багш дээр ахтайгаа цуг очиж бэлтгэл хийж эхэлсэн.

-Жүдо бөхийн спортын ямар зэрэг, цолтой тамирчин бэ?
-Би одоо жүдо бөхийн спортын мастер цолтой.
-Дэлхийн оюутны “Универсаид-2025” наадмаас Монголын багийн цорын ганц медалийг хүртлээ. Хэдэн тойрог барилдаж хүрэл медаль хүртэв?
-Дэлхийн оюутны “Универсаид-2025” наадмаас хүрэл медаль хүртэхдээ нийтдээ дөрвөн тойрог барилдаан хийсэн байгаа.
.jpg)
-Хагас шигшээ барилдаанд Испаний Баррозо Лопест ялагджээ. Түүнийг аргалчих боломж байсангүй юу?
-Универсиад наадмын хагас шигшээгийн барилдаан үнэхээр харамсалтай барилдаан болсон л доо. Испанийн Баррозо Лопесыг хожих бүрэн боломж надад байсан. Тэр боломжийг би өөрөө л бүрэн дүүрэн ашиглаж чадаагүй. Үндсэн цагт хэн хэнээсээ үнэлгээ авч чадаагүй. Тэгээд нэмэлт цаг “Goldon skor” сунгаад өөрөөсөө л болж хожигдсон.
-Шигшээ барилдаанд хүрэл медалийн төлөө манай бөх Унгарын Д.Нагиг цэвэр ялжээ. Узбекистан, Энэтхэгийн тамирчид хэр хүчтэй өрсөлдөгч байв?
-Универсиадад надтай барилдсан бөхчүүд бүгд л сайн, хүчтэй өрсөлдөгчид байсан. Сул өрсөлдөгч гэж байгаагүй.
.jpg)
-Жүдо бөхөөр гаргасан амжилтуудыг танилцуулахгүй юу?
-Өсвөр үеийн УАШТ-ий гурван алт, залуучуудын УАШТ-ий алт, хүрэл, “Душанбэ Гран слам”-ын долдугаар байр, насанд хүрэгчдийн УАШТ-ий тавдугаар байрт орсон амжитуудыг гаргаад байгаа.

-Насанд хүрэгчдийн УАШТ-д хэнд хожигдож тавдугар байрт орсон юм?
-Насанд хүрэгчдийн УАШТ-ий хүрэл медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Э.Ариунболд ахад хожигдож тавдугаар байрт орж байсан.
-Манай улсын 60 кг-ын жингийн дотоодын өрсөлдөөн их ширүүн, тэнцүүхэн олон өрсөлдөгчид байдаг. Э.Ариунболдтой барилдаж үзжээ. Харин К. Ёолк, Б.Сүхбат, Э.Сумъяабазар, Б.Энэбиш нартай таарч барилдаж байсан уу?
-Тэгэлгүй яах вэ. Монгол Улсын 60 кг-ын жингийн дотоодын өрсөлдөөн ширүүн, өрсөлдөөнтэй, олон шилдэг тамирчин бий. Тэдний бүгдтэй барилдаж, хожиж, хожигдож үзсэн. Цаашид ч олон удаа таарч барилдах байх.
| Т.ТҮМЭНЖАРГАЛ: Хагас шигшээ барилдаанд Испанийн Баррозо Лопесыг хожих боломж байсан ч би өөрөө яараад ялагдсан |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |