.jpg)
-Жюү жицүгийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 58 кг-ын жинд барилдаж хүрэл медаль хүртсэнд баяр хүргэе.
-Танд маш их баярлалаа. Энэ тэмцээнээс хүрэл медаль хүртсэндээ их баяртай байна. Цаашдаа илүү их хичээж, илүү өндөр амжилт үзүүлэхийн төлөө чармайж, бэлтгэлээ базаана.
.jpg)
-Миний дүү өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Энхмөнхийн Шүрэнцэцэг гэдэг. МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн “Жамп” хөтөлбөрийн төгсөгч, жюү жицүгийн тамирчин.
.jpg)
-Одоо хэдэн настай. Аль аймаг, хотод төрсөн хүүхэд вэ?
-Би одоо 21 настай. Сүхбаатар аймгийн Асгат суманд төрж, өссөн.
-Багадаа спортын ямар төрлөөр хичээллэж байсан бэ?
-Ерөнхий боловсролын дунд сургуулийн 7-р ангиасаа дугуйн спортоор хичээллэж байсан. Харин оюутан болоод жюү жицүгээр хичээллэж эхэлсэн.
.jpg)
-Яагаад жюү жицүг сонгож хичээллэх болсон юм бэ?
-Жюү жицү нь бие бялдар, сэтгэлзүй, оюун ухааныг зэрэг хөгжүүлдэг. Маш сонирхолтой спортын төрөл байгаа юм. Хэзээ ч нэгэн хэвийн байдаггүй тул энэ спортыг сонгосон.
.jpg)
-Жюү жицүгээс өмнө самбо, жүдо, чөлөөт гээд бөхийн өөр төрлүүдээр хичээллэж байсан уу?
-Үгүй, Бага байхдаа дугуйн спортоор л хичээллэж байсан. Бөхийн спортын төрлөөр сонирхож, хичээллэж байгаагүй.
-Азийн аварга шалгаруулах тэмцээнд хэдэн барилдаан хийж хүрэл медаль хүртэв?
-Энэ удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд гурван барилдаан хийж хүрэл медаль хүртсэн.
-Медалийн өнгөө хувиргах боломж байсан уу?
-Медалийн өнгөө өөрчлөх бүрэн боломж байсан. Барилдааны тактикаа буруу сонгосон гэж бодож байна.
-Жюү жицүгийн спортоор хэд дэх жилдээ хичээллэж байгаа вэ?
-Би дөрөв дэх жилдээ жюү жицүгээр хичээллэж байна.
-Жюү жицүгийн спортоор хичээллэсэн үеэс хойших томоохон амжилтаасаа сонирхуулахгүй юу?
-Арабын Нэгдсэн Эмират Улсад зохион байгуулагдсан жюү жицүгийн “Grand Slam” тэмцээнээс алтан медаль хүртсэн. Грек Улсад болсон жюү жицүгийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн. Мөн Араб Нэгдсэн Эмират Улсад зохион байгуулагдсан бүсний ангилалтай дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн.
-Хэвтээ барилдаанд гол төлөв ямар мэхийг хамгийн сайн хийж үнэлгээ авдаг вэ?
-Хэвтээ барилдаанд “Lasso Spider”, “Omoplata”, “Triangle” гэх мэт техникийг илүү сайн хийж, өндөр үнэлгээ авдаг.
| Э.ШҮРЭНЦЭЦЭГ: Жюү жицү нь бие бялдар, сэтгэлзүй, оюун ухааныг зэрэг хөгжүүлдэг |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |