Чөлөөт бөхийн “U20” ангиллын 2025 оны залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 5-6-ны өдрүүдэд Спортын төв ордонд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөсөн билээ. Тус УАШТ-ий эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд барилдаж алтан медаль хүртсэн “Хантайшир”клубийн тамирчин, Энхбаатарын Гүндэгмаатай ярилцлаа.
-Чөлөөт бөхийн “U20” ангиллын УАШТ-ий 62 кг-ын жинд түрүүлж, алтан медаль хүртсэнд баяр хүргэе.
-Баярлалаа “U20” ангиллын залуучуудын УАШТ тэмцээнд түрүүлсэндээ маш их баяртай байна
.jpg)
-Миний дүү өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Энхбаатарын Гүндэгмаа гэдэг.
-Одоо хэдэн настай вэ. “Хантайшир” клубийн тамирчин гэхээр Говь-Алтай аймгийн “унаган хүүхэд” үү?
-Би одоо 18 настай. Миний төрсөн нутаг Баянхонгор аймаг. Баянхонгор аймгийн Жинст суманд төрсөн.
.jpg)
-Ямар сургуульд сурдаг вэ?
-Баянхонгор аймагтаа сурдаг. Аймгийнхаа спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын дунд сургуульд сурдаг.
-Айлын хэд дэх хүүхэд вэ?
-Би айлын хамгийн том хүүхэд нь байгаа. Доороо гурван дүүтэй.
-Багадаа ямар спортын төрлөөр хичээллэж байв?
-Бага байхдаа волейбол тоглодог байсан.
.jpg)
-Танайд бөхийн удам бий юу, Аав, ах нь барилддаг уу?
-Манай аавын тал бөхийн удамтай. Манай өвөө аймгийн арслан цолтой Ж.Төмөр гэдэг хүн байсан.
-Чөлөөт бөхийн спортыг сонгож хичээллэх болсон шалтгаан юу байсан бэ?
-Өвөө барилдаг байсан болохоор барилдаж үзмээр санагдаад бөхийн спортыг сонгон хичээллэж эхэлсэн.
.jpg)
-Бөхийн спортыг сонгох үед тань гэр бүлийнхэн чинь эсэргүүцэж байсан уу?
Үгүй ээ, харин ч аав, ээж хоёр маань маш сайн дэмжиж, тусалсан.
-Чөлөөт бөхийг сонгож хичээллэх үед найз охидууд, ангийн хүүхдүүд нь хэрхэн хүлээж авч байсан бэ?
-Манай найз охидууд “Чи эршүүд болохоор бөхийн спорт яг чамд тохирох юм байна” гэж дэмжсэн, урмын үг хэлсэн.
.jpg)
-Залуучуудын 2025 оны “U20” ангиллын УАШТ-д хэдэн барилдаан хийж түрүүлэв ээ?
-Зулуучуудын “U20” УАШТ-д гурван барилдаан хийж түрүүлсэн.
-Улсын аваргын алтан медалийн төлөөх барилдаанд “Баянгол Аваргууд академи”-ийн Б.Үүрийнтуяатай ямар тактикаар барилдаж ялалт авсан бэ?
-Улсын аваргын алтан медалийн төлөөх барилдаан хийхээр дэвжээнд гарахын өмнө багштайгаа ярилцсан. Багш “Өрсөлдөгчийнхөө зөвхөн гарыг таллаж барилдах хэрэгтэй” гэсэн зөвлөгөөг өгсөн.
- “Хантайшир” клуб Говь-Алтай аймгийн клуб үү. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг юм уу?
“Хантайшир” клуб Улаанбаатар хотод бэлтгэлээ хийдэг.
-Чөлөөт бөхийн спортоор хэд дэх жилдээ хичээллэж байгаа вэ?
-Би чөлөөт бөхөөр хичээлээд гурван жил болж байгаа.
| Э.ГҮНДЭГМАА: Найзууд “Чи эршүүд болохоор бөхийн спорт яг чамд тохирох юм байна” гэж дэмжсэн |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |