ЭМЭГТЭЙ ЖҮДОЧИД:
Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд 24 жүдочин барилдах мэдүүлэг өгсөн байна. Манай улсаас тус жинд Тбилисийн их дуулгын аварга ОУХМ Ганбаатарын Наранцэцэг барилдана. 52 кг-ын жинд 27 жүдочин байгаа. Манай улсаас Баянмөнхийн Уранзаяа, Мягмарсүрэнгийн Нандин-Эрдэнэ нар хүч сорино.
Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд 21 жүдочин барилдах мэдүүлэг өгсөн байна. Манай улсаас өсвөр үеийн дэлхийн аварга, Азийн аваргын хүрэл медальт, ОУХМ Тэрбишийн Ариунзаяа өрсөлдөнө. 63 кг-ын жинд 28 жүдочин барилдах мэдүүлэг өгсөн байна. Манай улсаас Ази тивийн аварга, ОУХМ Болдын Ганхайч, ДАШТ-ий хошой хүрэл медальт, Ази тивийн аварга, МУГТ Лхагватогоогийн Энхрийлэн нар хүч үзнэ.
Эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд 27 жүдочин барилдах мэдүүлэг өгсөн байна. Манай улсаас өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл, Азийн аваргын хошой хүрэл медальт Батсуурийн Ням-Эрдэнэ, Ази тивийн аваргын тавдугаар байрын шагналт Дарханбатбаярын Есүй нар барилдана. Эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд 17 жүдочин барилдах мэдүүлэг өгсөн байна. Манай улсаас залуу тамирчин Жадамбаагийн Урангоо, Айлтгүйбаатарын Дуламсүрэн нар хүч сорин өрсөлдөнө. Эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд 14 жүдочин барилдах мэдүүлэг өгсөн байна. Манай улсаас ОУХМ Амарсайханы Адъяасүрэн барилдана.
ЭРЭГТЭЙ ЖҮДОЧИД:

Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд 31 жүдочин барилдах мэдүүлэг өгсөн байна. Манай улсаас УАШТ-ий дөрвөн удаагийн аварга, ОУХМ Бямбасүрэнгийн Сүхбат, Батцэрэнгийн Энэбиш нар өрсөлдөнө. Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд 29 жүдочин барилдах мэдүүлэг өгсөн байна. Манай улсаас ОУХМ Ганболдын Хэрлэн, залуу тамирчин Өнөрбатын Жанцандорж нар хүч үзнэ.
Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд 38 жүдочин барилдах мэдүүлэг өгсөн байна. Манай улсаас Тбилисийн гранд сламын аварга, ОУХМ Батзаяагийн Эрдэнэбаяр, ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Лавжаргалын Анхзаяа нар хүч сорин өрсөлдөнө.
Эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд 33 жүдочин барилдах мэдүүлэг өгсөн байна. Манай улсаас залуу тамирчин Гансүхийн Батсугар барилдана. Эрэгтэйчүүдийн 90 кг-ын жинд 31 жүдочин барилдах мэдүүлэг өгсөн байна. Манай улсаас Баттогтохын Мөнхбаяр хүч үзнэ. Эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд 23 жүдочин барилдах мэдүүлэг өгсөн байна. Манай улсаас Баярцэнгэлийн Хүдэрчулуун, Алтаншагайн Энхбаяр нар барилдана. +100 кг-ын жинд ОУХМ Батхуягийн Гончигсүрэн жин өгсөн хүч сорин өрсөлдөнө.

Казахстаны Астанагийн “Гранд слам”-д дэлхийн шилдэг жүдочид цуглах бололтой. Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Тайванийн YANG Yung Wei, Өмнөд Солонгосын LEE Harim, Францын Cedric REVOL, Бельгийн Jorre VERSTRAETEN, Узбекистаны Doston RUZIEV нарын шилдгүүд байна. 66 кг-д Казахстаны Gusman KYRGYZBAYEV, Узбекистаны MukhriddinTILOVOV нар байгаа.
Мөн 73 кг-д Швейцарын Nils STUMP, Тажикстаны Behruzi KHOJAZODA, Израилийн Baruch SHMAILOV, 81 кг-д Японы Takanori NAGASE, Өмнөд Солонгосын LEE Joonhwan, Казахстаны Abylaikhan ZHUBANAZAR, -100 кг-д Японы Dota ARAI, +100 кг-ын жинд OTA Hyoga, ОХУ-ын Denis BATCHAEV, Гүржийн Saba INANEISHVILI, Узбекистны Utkirbek TUROBOYEV, Өмнөд Солонгосын LEE Seungyeob, Бразилын Rafael BUZACARINI нар барилдахаар болжээ.
Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Италийн Assunta SCUTTO, Испанийн Julia FIGUEROA, Eva PEREZ SOLER, Бразилын Natasha FERREIRA, Израилийн Tamar MALCA, Хятадын Wenna ZHUANG, 52 кг-д Германы Mascha BALLHAUS, Унгарын PUPP Reka, Бразилийн Jessica PEREIRA, Францын Astride GNETO нар барилдана.
Мөн 57 кг-д Японы Momo TAMAOKI, Францын Faiza MOKDAR, Германын Pauline STARKE, Польшийн Arleta PODOLAK, эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Израилийн SHARIR Gili, Хорватын Katarina KRISTO, Австралийн Katharina HAECKER, Бразилын Rafaela SILVA, Японы Narumi TANIOKA нар барилдах мэдүүлэг өгсөн байна.
Эмэгтэйчүүдийн 70 кг-д Нидерландын Hilde JAGER, Румыны Serafima MOSCALU, Израилийн Maya GOSHEN, Италийн Giorgia STANGHERLIN, Өмнөд Солонгосын KIM Hyemi, +78 кг-д Бразилын Beatriz SOUZA, Францын Julia TOLOFUA, Өмнөд Солонгосын LEE Hyeonji, Японы Ruri TAKAHASHI, Хятадын Xinran NIU, Jinesinuer AYIMAN, ОХУ-ын Mariia IVANOVA нарын амаргүй өрсөлдөгчид байна.
| ЖҮДОЧИД “АСТАНА-2025”-Д АМЖИЛТАА АХИУЛЖ ЧАДАХ УУ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |