Хятадын Харбин хотод “Харбин-2025” Азийн өвлийн спортын IX наадам өнөөдөр албан ёсоор эхэлж байна. Энэ удаагийн наадамд 34 орны 1275 тамирчин 11 спортын 64 төрөлд өрсөлдөж байгаа бол манай улсаас дөрвөн спортын долоон төрөлд 28 дасгалжуулагчийн удирдлага дор 35 тамирчин өрсөлдөж байна.
Харин тус наадмыг сүүлийн хоёр хоногийн хугацаанд 29 орны 418 хэвлэл мэдээллийн ажилтан мэдээ, сурвалжлага бэлтгэж байгаа бол манай улсаас хэвлэл мэдээллийн 20 сэтгүүлч, зураглаачид “Харбин-2025”-ын тухай мэдээ, мэдээллийг газар дээрээс нь цаг алдалгүй хүргэж байгаа нь сайшаалтай.
Монголын спортын сэтгүүлчдийн холбооны 10, “Тэнгэр” телевизийн долоо, “МGL Sport” сайтын гурван уран бүтээлч өвлийн спортын торгон агшинаар спорт сонирхогчдынхоо мэлмий, сонорыг мялааж байна. Азийн өвлийн спортын өмнө найман наадмын түүхэнд гараагүй олон монгол сэтгүүлч, гэрэл зурагчин мэдээ, сурвалжилга бэлтгэж байгаа үйл явдал болов.
“Харбин-2025” Азийн өвлийн спортын наадмыг сурвалжилж буй гэрэл зурагчдаас онцолбол, өвөл, зуны зургаан олимп, өвөл зуны Азийн таван наадмыг сурвалжилсан, соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Ганбат, Монголын спортын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч асан Ч.Отгонбаатар очжээ.
Спортын холбогдолтой гэрэл зургийг 50 дахь жилдээ авч буй нэрт гэрэл зурагчин С.Энхжаргал, өвөл зуны гурван олимп, Азийн наадмыг гурав дахь удаагаа сурвалжилсан, “Харбин-2025” Азийн өвлийн спортын наадмын Монголын хэвлэл мэдээллийн багийн ахлагч, гэрэл зурагчин Д.Нямбилэг ажиллаж байгаа. Мөн зуны паралимп, Азийн зуны паралимп болон Монголын спортын гал гарсан өрсөлдөөнийг дуран авиадаа олон жил мөнхөлсөн гэрэл зурагчин Ж.Адилбиш тэргүүтэй уран бүтээлчид ажиллаж байна.
| Азийн наадамд Монголын хэвлэл мэдээллийн 20 уран бүтээлч ажиллаж эхэллээ |
|
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |