Хятадын Харбин хотноо зохиогдох Азийн өвлийн IX наадмын нээлтийн ёслолд БНХАУ-ын дарга Ши Жиньпин оролцохоор болжээ. Маргааш буюу 2-р сарын 7-ны баасан гарагт нээгдэх ёслолын арга хэмжээнд Ши Жиньпинээс гадна мөн Киргизийн ерөнхийлөгч Садыр Жапаров, Пакистаны ерөнхийлөгч Асиф Али Зардари, Брунейн султан Хассанал Болкиах, Тайландын Ерөнхий сайд Петхонгтан Чинават, Өмнөд Солонгосын үндэсний ассамблейн дарга Ү Вон Шик нар мөн оролцоно.
Хятадын удирдагч мөн өдөр Азийн өвлийн IX наадмын нээлтийн ёслолд оролцохоор хүрэлцэн ирсэн гадаадын удирдагчдад хүндэтгэлийн дайллага зохион явуулах юм байна. Орон нутгийн цагаар хоёрдугаар сарын 7-ны орой зохиогдох Азийн өвлийн IX наадмын нээлтийн ёслолыг Хятадын Төв радио, телевиз шууд дамжуулж, “Синьхуа” агентлаг өөрийн веб сайтаараа дамжуулан мэдээлүүдийг зураг, бичвэрээр шуурхай хүргэх ажээ.
Азийн өвлийн IX наадмын галт бамбарыг дамжуулах арга хэмжээ даваа гарагт Харбин хотноо зохион байгуулагдсан бөгөөд 11 км замыг туулах энэхүү арга хэмжээнд 16-83 насны нийт 120 хүн оролцжээ. Түүнчлэн Харбин 2025 Азийн IX өвлийн наадмын мөсний хоккейн болон керлингийн тэмцээнүүд долоо хоногийн эхээр эхлээд байгаа юм. Хоёрдугаар сарын 7-14-ний хооронд үргэлжлэн явагдах Азийн IX өвлийн наадамд Ази тивийн 34 улс орны 1270 гаруй тамирчид оролцох болно.
| “Харбин-2025” Азийн өвлийн наадмын нээлтэд Ши Жиньпин оролцоно |
|
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |