Монголын үндэсний олимпын академи, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын улсын хороо болон бусад байгууллагууд хамтран “ “Боловсрол, бие бялдрын хүмүүжил, олимпизм” сэдэвт зорилтот аяныг зохион байгуулж байна. Тус аян нь 2025 оны хоёрдугаар сарын 1-нээс, дөрөвдүгээр сарын 10- ны хооронд зохион байгуулагдана. Одоогийн байдлаар есөн ЕБС- ийг сонгон арга хэмжээг эхлээд байна.
Үүнд Архангай аймгийн ерөнхий боловсролын төрөлжсөн сургалттай спортын 5 дугаар сургууль, Хөвсгөл аймгийн ерөнхий боловсролын “ Ирээдүй - 21 дүгээр зуун” сургууль, Баянгол дүүргийн ерөнхий боловсролын “Эрдмийн-Ундраа” сургууль, Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 69 дүгээр сургууль, Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын “Эрдмийн хөтөч” сургууль, Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 35 дугаар сургууль, Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 67 дугаар сургууль, Налайх дүүргийн ерөнхий боловсролын 109 дүгээр сургууль, Хан- Уул дүүргийн ерөнхий боловсролын 52 дугаар сургууль тус тус орж байна.
Аянд оролцож буй сургуулиудын захиралуудтай Монголын үндэсний олимпын академийн зүгээс хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна. Доорх үндсэн ажил, арга хэмжээг дээрх сургуулиуд зохион байгуулах ба хамтран ажиллах юм. Олон улсын олимпын хорооны “Олимпын үнэт зүйлийн боловсролын Хөтөлбөр”- ийг анх удаа Монгол Улсад хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах.
Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжлийн ажлыг үр дүнтэйгээр зохион явуулах шинэлэг арга, туршлагыг нэвтрүүлнэ. Казахстан, Узбекистан, ОХУ- ын Буриад, Монгол хүүхдийн бие бялдрын хөгжилт ба ерөнхий бэлтгэлжилтийн түвшин, бие бялдрын хүмүүжлийн ажлыг харьцуулан судлах олон улсын үйл ажиллагаанд оролцоно.
Сурагчдын дунд зохион байгуулах “Соёл- бие бялдрын хүмүүжил- олимпын боловсрол “ сэдэвт олимпиадад оролцоно. “Хүүхдийн спорт: Өнөө ба ирээдүй” сэдэвт олон улсын Форумд илтгэл хэлэлцүүлэх ба ОХУ-ын Эрхүү мужийн Усолье- Сибирск, Ангарск, Шелехов, Эрхүү хотуудын ЕБС- иудад туршлага судлах арга хэмжээнд хамрагдана. Өнөөдөр зорилтот аянд оролцогч ЕБС- иудын биеийн тамирын багш нарын хамтарсан зөвлөлдөх хурлыг зохион байгууллаа.
| “Боловсрол, бие бялдрын хүмүүжил, олимпизм” сэдэвт зорилтот аян эхэллээ |
|
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |