Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын явган алхалтын холбоо, “Монгол олле” нийгэмлэгтэй хамтран Улаанбаатар хотод өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, шинэ бүтээгдэхүүн бий болгох, жуулчны улирлын хугацааг уртасгах, иргэдийг эрүүл, спортлог зөв дадалд уриалах зорилгоор “Улаанбаатар" өвлийн явган алхалтын фестиваль арга хэмжээг энэ сарын 15, 16-ны өдрүүдэд зохион байгуулна. Фестивальд Монгол, Япон, Солонгос, Чех, БНХАУ, БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орон, Итали улсын төлөөлөл 250 гаруй алхагч оролцохоор бүртгүүлээд байна.
Өвлийн явган алхалтын фестивалийг дараах хоёр маршрутаар зохион байгуулна. Үүнд: 2025 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвөөс “Жавхлант” өртөө, хоёрдугаар сарын 16-ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс "Скай резорт" цанын бааз хүртэлх маршрутаар алхана.
Нийслэлийн Аялал жуулчлалын газар, БНСУ-ын Жэжү хотын Аялал жуулчлалын газар, “Жэжү Олле” нийгэмлэгтэй хамтран Улаанбаатар хот орчимд гурван чиглэлд Олле стандартын явган аяллын замыг засаж, тэмдэгжүүлэх ажлыг 2016 оноос эхлэн хэрэгжүүллээ. Мөн гар урлал, бизнесийн сургалтыг тогтмол зохион байгуулж, БНСУ, Япон улсаас олле замаар алхахаар зорин ирсэн жуулчид нутгийн иргэдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг худалдан авах, хөсөгт аялал хийх зэрэг орон нутгийн иргэдийн амьжиргааг дэмжсэн эко аялал жуулчлалыг хөгжүүлж байна.
“Улаанбаатар” явган алхалтын фестивалийг жил бүрийн наймдугаар сард олон улсын хэмжээнд зохион байгуулдаг. Түүнчлэн өнгөрсөн оноос эхлэн өвлийн явган алхалтын фестивалийг санаачлан зохион байгуулж, гадаад дотоодын 300 гаруй алхагч оролцож байгаа ажээ.
| “Улаанбаатар" өвлийн явган алхалтын фестиваль болно |
|
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |