Улаанбаатар хот, Орхон аймаг гэсэн хоёр газар Монголын хүүхдийн өвлийн спортын VIII наадмыг хоёрдугаар сарын 17-24-ний өдрүүдэд зохион байгуулна. Өвлийн спортыг сурталчлах, өсвөрийн тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, тив, дэлхийн тэмцээнд өрсөлдөх тамирчдыг нээн илрүүлэх зорилгын хүрээнд энэхүү наадмыг хоёр жил тутамд зохион байгуулж ирсэн. Анхдугаар наадам 1999 онд болсон бол отгон наадам 2023 онд болжээ. Гүйлтийн тэшүүр, шорт трейк, снөүбоард, уулын цана, шайбтай хоккей, гүйлтийн цана, тусгай олимпын цасны гуталтай гүйлт гэсэн үндсэн долоон төрөлд өрсөлдөөн өрнөх бол наадмын үзүүлэх төрөлд тусгай олимпын гүйлтийн цанын спорт багтлаа.
Монголын хүүхдийн өвлийн спортын наадмын бэлгэдэл нь уламжлал ёсоор “Галхүү” байна. Наадмын бэлгэдэл Галхүүг хүүхдийн наадмын логоноос сэдэвлэн бүтээсэн галын дөл бөгөөд үргэлж мандан бадарч байхыг бэлэгдсэн. Наадмын бэлгэдлийг багачуудад танил байлгах үүднээс “Галхүү” хэмээн нэрийджээ.
Орхон аймгийг онцолбол, өмнө нь өвлийн спортын наадмын төрлүүдийг зохион байгуулж байсан ба гүйлтийн цана, биатлон, тэшүүр, хоккейн төрлүүдээр 10 гаруй удаагийн тэмцээн уралдааныг 2003 оноос хойш зохион байгуулсан туршлагатай юм. 2015 онд тэшүүрийн өсвөр үеийнхний улсын аварга шалгаруулах тэмцээн, 2013, 2015, 2017, 2020 онд хоккейн улсын аварга шалгаруулах тэмцээнүүдийг зохион байгуулж байв. Чингэлтэй дүүргийн Спорт цогцолборт шайбтай хоккей, Хандгайт дахь мөсөн гулгуурын талбайд гүйлтийн тэшүүр, шорт трейк, Орхон аймгийн “Сархиа” цанын баазад уулын цана, гүйлтийн цана, снөүбоард, цасны гуталтай гүйлтийн тэмцээн болно.
Монголын хүүхдийн спортын өвлийн VIII наадамд амжилттай оролцож, медаль хүртсэн тамирчдад Засгийн газрын 2018 оны 173 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралт “Үндэсний хэмжээний тэмцээн, наадамд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах, мөнгөн шагнал олгох журам”-ын 2.1 дэх заалтаар алтан медаль 600 мянга, мөнгөн медаль 400 мянга, хүрэл медалийг 200 мянган төгрөгийн нэг удаагийн мөнгөн шагнал дагалдана. Нийтдээ 190 сая төгрөгийн мөнгөн шагналыг медаль авах тамирчин хүүхдэд, дасгалжуулагчдад олгох юм. Өмнөх наадамд 288 тамирчин, 15 дасгалжуулагч нийт 303 хүнд 121 сая төгрөгийн нэг удаагийн мөнгөн урамшуулал олгосон билээ.
| Улаанбаатар хот, Орхон аймагт хүүхдийн өвлийн спортын VIII наадам болно |
|
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |