ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг нь нэгдүгээр сарын 30-ны өдөр буюу өнөөдөр болох ОУОХ-ны чуулганд оролцохоор Швейцар Улсын Лозанн хотноо хүрэлцэн очоод байна. Энэ удаагийн чуулганаар ОУОХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшигч долоон гишүүний мөрийн хөтөлбөр, танилцуулгыг хүлээн авах онцлогтой болох юм.
2025 оны гуравдугаар сард Грек Улсын Афин хотноо болох ОУОХ-ны 144 дүгээр чуулганаар олимпын хөдөлгөөний дээд байгууллага ОУОХ-г 2025- 2028 онд удирдах ерөнхийлөгчийн сонгууль болохоос гадна “Лос Анжелес 2028” зуны олимпын наадмын хөтөлбөрт боксын спортыг үлдээх эсэх зэрэг чухал асуудлууд шийдэгдэх билээ.
ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны гишүүн Б. Баттүшиг ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бахтай уулзаж цаашид олон улсын спорт олимпизмын үйл хэрэгт илүү идэвхтэй оролцож, ОУОХ-ны чуулган, залуучуудын олимпын наадам зэрэг спортын салбарын томоохон арга хэмжээг эх орондоо зохион байгуулах талаар ажил хэрэгч яриа өрнүүлсэн байна.
Ерөнхийлөгч Томас Бах нь ОУОХ-ны ес дэх ерөнхийлөгчөөр 2013 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд ковидын хүнд нөхцөл байдлын үед “Токио 2020” зуны олимп, “Бээжин 2022” өвлийн олимпын наадмыг амжилттай удирдан чиглүүлснээс гадна спорт олимпизмын үйл хэрэгт баримтлах стратеги төлөвлөгөөг амжилттай хэрэгжүүлсэн олимпын зүтгэлтэн билээ. Тэрбээр “Монреаль 1976” олимпын наадамд туялзуур сэлэмний багийн төрөлд алтан медаль хүртэж байсан.
| ОУОХ-ны чуулган Швейцар Улсын Лозанн хотод болно |
|
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |