Монголын чөлөөт бөхийн лигийн тэмцээн явагдаж байна. Тус гурав дахь удаагийн лигийн тэмцээн энэ жил Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, бөхийн нэрт тайлбарлагч, улсын начин Агвааны Ганбаатар агсны нэрэмжит болон зохион байгуулагдаж байгаа билээ. Лигийн тэмцээний “U-17” насны ангиллын шигшээ барилдаанд хүч үзэх жин тус бүрийн 20 тамирчин тодорсон байна.
Тус ангиллын 45 кг-ын жинд “Налайх”-ын Г.Сайхансанаа, “Тэх Мөнх”-ийн М.Нямбаяр, 48 кг-д “Тамирчний хөдөлгөөн”-ий Дэлгэрмөрөн, “Налайх”-ын Т.Мөнгөнцоож, 51 кг-д “Алдар”-ын Б.Мөнхтүвшин, “Аваргууд академи”-ийн О.Анар, 55 кг-д “Налайх”-ын Ө.Мөнхбадрал, “Цаст тайга”-ын Ж.Балжинням, 60 кг-д “Налайх”-ын Л.Эрдэнэдалай, “Тэх Мөнх”-ийн Э.Эрдэнэбаяр, 65 кг-д “Алдар”-ын Э.Нарантулга, “Хангарьд”-ын А.Шинэбаяр, 71 кг-д “Алдар”-ын Э.Тэлмэн, “Нью Жен Тим” Б.Баттогтох, 80 кг-д “Аваргууд академи”-ийн А.Анхбаяр, (73-р сургууль)-ийн Б.Буянтогтох, 92 кг-д “Аварга” сургуулийн Г.Өрнөхбаяр, “Тэх Мөнх”-ийн Э.Саруул-Эрдэнэ, 110 кг-д “Тэх Мөнх”-ийн А.Тайванбат, “Төв-Арж”-ийн Ц.Буянтогтох нар хоорондоо барилдахаар шалгарч үлджээ.
Энэ жилээс анх удаа “U15” насны ангилал нэмэгдэж байна. Багууд хэсэгт хуваагдан өрсөлдөх бөгөөд жин тус бүрийн хамгийн их ялалт авсан тамирчид хоёрны нэгийн шигшээд өрсөлдөж аваргын төлөө барилдах эрхээ авна. Сурагчдын амралт дуусах хугацаатай холбогдуулж “U15”, “U17” насны тэмцээн эхний өдрүүдэд зохиогдоно. Тэмцээн Чингэлтэй дүүргийн спорт хорооны ордонд зохион явагдаж байгаа.
| Чөлөөт бөхийн лигийн “U-17” насны шигшээд барилдах бөхчүүд тодорчээ |
|
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |