Холбоодын нэгдсэн улсын аваргын тэргэнцэртэй сэлэмний дөрөв дэх удаагийн 2025 оны УАШТ Буянт Ухаа спортын ордонд амжилттай болж өндөрлөлөө. "Лос Анжелес-2028" паралимпын наадмыг зорьж буй шилдэг сэлэмчдийн тулаанд Д.Цолмон, Б.Даваасүрэн нар дөрөв дэх удаагаа аваргалж, өөрийн төрөлдөө дархан аваргууд гэдгээ нотлон харуулсан. Мөн хамгийн сүүлд явагдсан багийн тэмцээнд Б.Даваасүрэн, Д.Билэг, Б.Батжаргал, Д.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй “Team-1” аваргалав. Б.Даваасүрэнгийн хувьд өнөө жилийн УАШТ-ээс хоёр дахь алтан медалиа ийн хүртсэн юм.
Эрэгтэй ганцаарчилсан төрөлд Б.Даваасүрэн дөрөв дэх түрүүгээ авч, тэргэнцэртэй сэлэмний дархан аварга болов. Түүний хувьд тэргэнцэнщртэй сэлэмний УАШТ зохиогдож эхэлснээс хойш ялагдал амсаагүй явна.
УАШТ-ий хоёр хүрэл медальт Н.Булган анх удаа финалд үлдэж, мөнгөн медаль хүртэв. Түүнчлэн А.Дөлгөөн улсын аваргын гурав дахь хүрэл медалиа авлаа. Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд мөн л дархан аварга тодорсон. Тэргэнцэртэй сэлэмчдээс Азийн аваргын анхны хүрэл медалийг хүртсэн Д.Цолмон мөн л улсын аваргын дөрөв дэх алтан медалиа өөрийн болгосон юм. Түүний хувьд Б.Даваасүрэнгийн нэгэн адил УАШТ-ий талбарт ялагдал амсаагүй явна.
Түүнтэй финалд өрсөлдсөн М.Булганчимэгийн хувьд УАШТ-ий анхны медалиа авсан. Түүнчлэн улсын аваргаас хоёр мөнгө, нэг хүрэл медаль аваад байсан С.Оюундарь хоёр дахь хүрэл медалиа хүртлээ. Дархан-Уул аймгаас ирж оролцсон 59 настай тамирчин Ж.Цэцэгсайхан УАШТ-ий анхны хүрэл медалиа авсныг онцлох нь зүйтэй.
Эрэгтэй ганцаарчилсан төрөл:
1.Б.Даваасүрэн
2.Н.Булган
3.А.Дөлгөөн
3.Б.Жигмэддорж
Эмэгтэй ганцаарчилсан төрөл:
1.Д.Цолмон
2.М.Булганчимэг
3.С.Оюундарь
3.Ж.Цэцэгсайхан
Эрэгтэй багийн тэмцээний дүн:
1. “Team-1” (Б.Даваасүрэн, Д.Билэг, Б.Батжаргал, Д.Ганбаатар)
2. “Team-3” (Б.Жигмэддорж, С.Бямбасүрэн, У.Даваадорж, Т.Хашбаатар)
3. “Team-2” (Н.Булган, Г.Бямба, С.Ган-Эрдэнэ, Т.Ганзориг)
| Тэнгэнцэртэй сэлэмний 2025 оны улсын аварга өндөрлөв |
|
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |