Спортын төв ордны “А” зааланд XX зууны манлай дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч В.Батбаярын нэрэмжит боксын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн нэгдүгээр сарын 13-17-ны өдрүүдэд болж өндөрлөв. Энэ удаагийн УАШТ-д 37 багийн нийт 173 тамирчин эрэгтэйчүүдийн 10, эмэгтэйчүүдийн долоон жинд тулалдсан юм. Улсын аваргаас Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнийг шалгаруулах юм байна.
Боксын ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Л.Алтанцэцэг эмэгтэйчүүдийн 48 кг-ын түрүүлж, УАШТ-ий долоо дахь түрээгээ авлаа. Хүнд гэмтэл бэртлээс эргэн ирсэн ОУХМ Б. Мөгөнсаран эмэгтэйчүүдийн 51 кг-ын жинд алтан медаль хүртэж, УАШТ-д дөрөв дэх удаагаа түрүүлж байна. Харин эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд, “Ханжоу-2022” Азийн наадмын хүрэл медальт, ОУХМ О.Есүгэн алтан медаль хүртэж, УАШТ-ий тав дахь түрүүгээ авлаа.
Эмэгтэйчүүдийн 60 кг-ын жинд хүч үзсэн "Алдар спорт" хорооны боксчин, ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ М.Энхжаргал алтан медаль авав. Тэрбээр гурав дахь удаагаа улсын аваргад түрүүлж байна. Эмэгтэйчүүдийн 65 кг-ын жинд дэлхийн цомын аварга, “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Г.Бадмаараг алтан медаль хүртэж, УАШТ-д хоёр дахь удаагаа түрүүлэв. Эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд "Хилчин" спорт хорооны тамирчин ОУХМ Э.Эрдэнэтуяа түрүүлж, ес дэх удаагаа улсын аварга боллоо. Тэрбээр 14 жил боксоор хичээллэж есөн удаа УАШТ-д түрүүлж байгаа юм.

Харин эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд, дэлхийн цомын аварга, ОУХМ А. Баттулга анх удаагаа улсын аваргад түрүүллээ. "Хилчин" спорт хорооны тамирчин боксын ОУХМ К.Бекнур 90 кг-ын жинд хүч текникийн илт давуу тоглолт үзүүлэн алтан медаль хүртэж, УАШТ-д гурав дахь удаагаа түрүүлж байна. "Хүч спорт" хорооны тамирчин ОУХМ О.Энхжин анх удаагаа улсын аварга боллоо. Түүний хувьд улсын аваргын 10 дахь медаль гэнэ. Илт илүүрхэж анхны алтан медалиа хүртлээ. Эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд Баян-Өлгий аймгийн тамирчин А.Жандос алтан медаль авч, УАШТ-ий анх удаа түрүүлж үзлээ.
Эрэгтэйчүүдийн 80 кг-ын жинд “Ихэр бээлий” клубийн тамирчин, ОУХМ Ө.Төгөлдөр улсын аварга боллоо. Боксын спортын мастер Д.Бариахаан хоёр дахь удаагаа улсын аваргад түрүүллээ. Орхон-Уул аймагт биеийн тамирын багш хийдэг түүний хувьд бүх ард түмний спартакиадад түрүүлж байжээ.
| Боксын 2025 оны улсын аварга өндөрлөв |
|
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |