Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Засгийн газар болон БНТУ-ын Засгийн газар хооронд залуучууд, спортын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийг байгууллаа. Уг хэлэлцээр нь хоёр улсын залуучууд, биеийн тамир, спортын байгууллагуудын харилцаа холбоог өргөжүүлэх, хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чухал алхам болох юм. Хэлэлцээрийн хүрээнд ССАЖЗ-ын сайд Ч.Номин дараах чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Биеийн тамир, спортын үйл ажиллагааг дэмжих:
Тамирчид, спортын төлөөлөл, дасгалжуулагч нарыг харилцан туршлага солилцох.
Олимпын төвүүдэд хамтарсан бэлтгэл зохион байгуулах.
Авьяаслаг залуу тамирчдын солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
Тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан спортын үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх.
Спортын анагаах ухаан болон допингийн эсрэг арга хэмжээг зохион байгуулах.
Залуучуудын хөгжлийг дэмжих:
Эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг дэмжих.
Залуучуудын хувь хүн, нийгэм, соёл, урлагийн хүмүүжлийн хөгжлийг дэмжих бодлогыг боловсруулна.
Донтолтоос сэргийлэх төсөл, хөтөлбөр зохион байгуулж, туршлага хуваалцана.
Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүд хэрэгжүүлэх.
Шинжлэх ухаан, технологийн салбар болон инновацын санаачилгуудад залуучуудын оролцоог дэмжиж, залуу эрдэмтэд, зохион бүтээгчдийг урамшуулан дэмжинэ.
Хамтарсан залуучуудын наадмыг зохион байгуулж хоёр улсын залуучуудын оролцоог хангана.
Үндэсний болон соёлын өвийг таниулан, сурталчилна:
Хоёр улсын үндэсний үнэт зүйлс, соёлын өвийн талаарх залуучуудын мэдлэгийг нэмэгдүүлэх.
Иргэд хоорондын харилцааг бэхжүүлэх Засгийн газар хоорондын хэлэлцээр байгууллаа.
| Турк Улстай спортын салбарт хамтран ажиллах хэлэлцээрийг байгууллаа |
|
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |