Тэрбээр 2025 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр мэргэжлийн боксын өөрийн жингийн аваргын бүс хамгаалах 12 дахь тулаанаа "АСА Арена"-д хийх юм. Тулааныг мэргэжлийн боксын шилдэг дөрвөн холбооны нэг WBA холбооны нэрэн дээр зохион байгуулна. Тэрбээр мэргэжлийн боксын спортод 11 тулаан хийж, бүгдэд нь ялалт байгуулсан бөгөөд тэр дундаа тавд нь хүнд цохилтоор өрсөлдөгчдөө буулган авчээ. Эдгээр тулааныхаа зургааг нь АНУ-д, гурвыг нь ОХУ-д, хоёрыг нь БНХАУ-д хийсэн байна. Мэргэжлийнхээ карьерыг эхлүүлснээс хойш анх удаа тэрбээр эх орондоо хөнгөн жингийн аваргын бүсээ хамгаалах "Аваргуудын үдэш" нэртэй тулаанаа хийх гэж байна. Тулаанд шилдэг долоон тамирчин хүч үзэж, өрсөлднө.
Гавьяат тамирчин Э.Цэндбаатар “Би мэргэжлийн бокст хөл тавиад хоёр жил болж, өөрийн багаа бүрдүүлсэн. Дүү нараа дэлхийн рингэд гаргах мөрөөдөлтэй. Миний өрсөлдөгчид 20-иос дээш ялалттай, шилдэг дөрвөн тамирчин бий. Манай багийнхан энэ тэмцээнийг эх орондоо зохион байгуулах гэж маш их хичээсэн. Зурагтаар үздэг тулааныг эх орондоо хийхийг зорилоо. Монголын нөхцөл бэлтгэл хийхэд маш хүнд байна. Түгжрэл, утаа, өглөө гүйхэд тулгарах бэрхшээл гээд асуудал их. Тиймээс энэ тулаанаа хийхийн тулд хоёр хоногийн дараа АНУ-руу буцна. Тэнд бэлтгэлээ хийж байгаад ирэх сарын 10-нд эргэн ирж, тулаанаа хийхээр төлөвлөсөн. Эх орондоо дэмжигч ард түмнийхээ уухай түрлэгийг сонсч огшдог. Би дошин дээрээ байна. Энэ бол миний эх орон. Би хүсэл мөрөөдлийнхөө төлөө улам хичээнэ. Боксын спортод амьдралынхаа 16 жилийн зориулсан. Эх орондоо хийх тулаан маш чухал. Би заавал ялна” хэмээсэн юм.
“Аваргуудын үдэш” тулаанд долоон орноос тулаанчид ирж, Монголын шилдгүүдтэй халз тулалдах аж. Үүнийг Монгол болон АНУ-д шууд дамжуулна.
| Гавьяат тамирчин Э.Цэндбаатар, Н.Төгсцогт нар дэлхийн шилдгүүдтэй эх орондоо тулалдана |
|
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |