Холбоодын нэгдсэн УАШТ-ий хүрээнд зохиогдож буй хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн УАШТ-ий эмэгтэйчүүдийн +81 кг-ын медальтнууд тодорлоо. Энэ жинд Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга М.Анхцэцэг түрүүлэв. Түүний хувьд түлхэлттэй эхний өргөлтөө амжилттай гүйцэтгэсний дараа алтан медаль авах нь тодорхой болсон тул сүүлийн хоёр өргөлтөө гүйцэтгээгүй юм. Гавьяат энэ үеэр “Миний хувьд олон улсын тэмцээнд дахиж оролцохгүй. Харин дотооддоо зохиогдох тэмцээнд хааяа оролцоод явна гэж бодож байна.
Учир нь олон жил бэлтгэл хийсэн тамирчин хүн спортоосоо гэнэт хөндийрч болдоггүй. Тиймээс бэлтгэлээ үргэлжлүүлэн хийж, оролцмоор санагдсан үедээ дотоодын тэмцээнд оролцож, дүү нараа амжилтад хүрэхэд туслахыг хүсэж байна” хэмээсэн юм. “Батсол” ХХК-ийн тамирчин Б.Энхжин УАШТ-ээс нийлбэр дүнгээр анхны медалиа хүртсэн. Харин улсын аваргын алт, мөнгө, хүрэл медальт А.Баясгалан хоёр дахь хүрэл медалиа авлаа.
Эмэгтэйчүүдийн +81 кг-ын жингийн дүн:
1.М.Анхцэцэг “Алдар” спорт хорооны тамирчин. Тэрбээр огцом өргөлтөөр 100 кг, түлхэлттэй өргөлтөөр 121 кг, хоёр өргөлтийн нийлбэр 221 кг-аар алтан медаль.
2.Б.Энхжин “Батсол ХХК-ийн тамирчин, огцом өргөлтөөр 99 кг, түлхэлттэй өргөлтөөр 120 кг, хоёр өргөлтийн нийлбэр 219 кг-аар мөнгөн медаль.
3.А.Баясгалан “Самбуу сан” клубийн тамирчин, огцом өргөлтөөр 80 кг, түлхэлттэй өргөлтөөр 100 кг, хоёр өргөлтийн нийлбэр 180 кг-аар хүрэл медаль хүртэв.
| Дэлхийн аварга М.Анхцэцэг 2025 оны улсын аварга боллоо |
|
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |