–Казахстаны олимпын аварга Ермаханы нэрэмжит олон улсын тэмцээнээс алтан медаль хүртсэнд баяр хүргэе.
-Баярлалаа.
.jpg)
-Миний дүү өөрийгөө танилцуулахгүй юу. Хэдэн настай, аль сургуулийн сурагч вэ?
-Намайг Цэндбаатарын Лхам гэдэг. Одоо 16 настай. Нийслэлийн ерөнхий боловсролын 51 дүгээр дунд сургуульд сурдаг.
–Яагаад тулааны спорт, боксыг сонгон хичээллэх болов?
-Ах маань боксоор хичээллэдэг. Тэгээд ахыгаа дагаж боксын спортоор хичээллэж эхэлсэн.
.jpg)
–Боксын спортоор хичээллээд удаж байгаа юу. Хэд дэх жилдээ хичээллэж байгаа вэ?
-Боксын спортоор 10 настай байх даа, 2014 оноос анх хичээллэж эхэлсэн. Одоо зургаан жил болж байна.
–Боксын тулааны эрдмийг хэн багшаар анх заалгав. Одоо хэн багшийн шавь бэ?
-Боксын дасгалжуулагч Жамантайн Еркин багшийн шавь.
-Казахстаны олон улсын тэмцээний 52 кг-ын жинд хэдэн тулаан хийж алтан медаль хүртсэн бэ?
-Казахстаны олон улсын тэмцээнд дөрвөн тулаан хийсэн. Тэр дөрвөн тулаандаа ялалт авч алтан медаль хүртсэн.
–Түрүү жил Казахстаны олон улсын тэмцээнд оролцсон уу?
-Түрүү жил оролцоогүй ээ. Энэ жил анх удаа л оролцож үзлээ.
.jpg)
–Хамгийн хүнд ширүүн өрсөлдөөнийг аль улсын боксчинтой хийв?
-Амар хялбар тулаан байгаагүй. Бүх тулаанууд ширүүн, өрсөддөөнтэй болсон. Өрсөлдөгчид хүчтэй байлаа.
-Чиний тулааны бусдаас ялгарах онцлог гэвэл. Голчлон ямар тактикаар гарын ямар цохилтуудыг хийж тулалддаг вэ?
-Надад бусдаас ялгараад байх онцлог одоогоор байхгүй байгаа. Тулааны үед өрсөлдөгчийн сул талыг харж, оновчтой, аль эвтэйхэн цохилтыг хийхийг хичээдэг.
–Зүүн Азийн залуучуудын наадам болон өсвөр үе, залуучуудын олон улсын тэмцээн, Ази тивийн аварга, ДАШТ-д тулалдаж байсан уу?
-Зүүн Азийн наадам, өсвөр үеийн Азийн аварга, ДАШТ-д огт тулалдаж үзээгүй.
.jpg)
-Боксоор өөрийнхөө гаргасан томоохон амжилтуудыг сонирхуулахгүй юу?
-Өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнд дөрвөн удаа түрүүлсэн. Олон улсын тэмцээн гэвэл Казахстаны тэмцээний алтан медаль байна. Тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд одоогоор орж үзээгүй байгаа.
-Боксоос гадна бусад тулааны урлагийн төрлөөр хичээллэж байв уу?
-Боксоос өөр тулааны спортоор хичээллэж байгаагүй ээ.
| Ц.ЛХАМ: ТУЛААНЫ ҮЕЭР ӨРСӨЛДӨГЧИЙНХӨӨ СУЛ ТАЛЫГ ХАРЖ, ОНОВЧТОЙ ЦОХИЛТ ХИЙХИЙГ ХИЧЭЭДЭГ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |