–Юуны өмнө төрсөн өдрийн баярын мэнд хүргэе.
- Танд маш их баярлалаа.
-Төрсөн өдрөө хаана тэмдэглэх вэ. Гэр бүл, найз нөхдийн хүрээнд тэмдэглэдэг үү?
-Төрсөн өдрөө өмнө нь найз нөхдийнхөө хүрээнд тэмдэглэдэг байсан. Харин энэ жил тэмцээнтэй байж таараад бэлтгэл дээрээ өнгөрөөлөө.
.jpg)
-Миний дүү өөрийгөө болон гэр бүлээ танилцуулахгүй юу?
-Намайг Алтангадасын Алтанзул гэдэг. Манайх ам бүл дөрөв.
- Хаана, ямар сургуульд сурдаг вэ?
-Би нийслэлийн “Эрдмийн хөтөч” цогцолбор, 58 дугаар дунд сургуулийн есдүгээр ангид сурдаг.
-Боксын спортоор хичээллээд удаж байгаа юу?
-Боксын спортыг сонирхож, сонгон хичээллээд жил хагас болж байна.
.jpg)
-Охин хүүхэд байж яагаад тулааны эрсдэл ихтэй спортыг сонгох болов?
-Би зориг, зүрх, хүч сорьсон экстрим спортод дуртай.
-Чиний сонирхлыг боксын спортын чухам юу нь татав аа?
- Би өмнө нь олимп, дэлхийн аваргуудыг зурагтаар харж суухдаа, өөрөө бас ингээд зогсох юмсан гэж мөрөөддөг байлаа. Тэгээд л тэр мөрөөдөлдөө хүрэхийн тулд боксын спортод хөл тавьсан.
.jpg)
-Зодолдож, тулалдах нь сайхан байдаг уу. Биеэ хамгаалж, эрүүл мэндээ бодож боксын спортоор хичээллэж байгаа нь гоё уу?
-Мэдээж надад аль, аль нь гоё байдаг.
-Бэлтгэл, сургуулилалтаа аль клуб дээр хийдэг вэ?
-Би боксын “Ихэр бээлий” клуб дээр бэлтгэлээ хийдэг . Ойрын хэдэн сар шигшээ багийн ах, эгч нартайгаа хамт бэлтгэлээ хийж байгаа.
-Хэн багшийн шавь бэ. Өдөрт хэдэн цагийн бэлтгэл хийдэг вэ?
-Би “Ихэр бээлий” клубийн дасгалжуулагч Т.Ганзориг багшийн шавь. Өдөрт гурван цагийн бэлтгэл хийдэг. Өглөө нэг цагийн бэлтгэл, үдээс хойш хоёр цагийн бэлтгэл хийж байгаа.
.jpg)
-Аав, ах нар нь бокс болон тулааны спортоор хичээллэж байсан уу?
-Аав, ах хоёр боксын спортоор огт хичээллэж байгаагүй. Би анх найзуудыгаа дагаад л боксын клубт очиж байсан.
-Миний дүү өөрийгөө хэр бяр тэнхээтэй гэж боддог вэ?
-Өөрийн биеэндээ таарсан бяр, тэнхээтэй л гэж боддог. Гоц гойд бяр, тэнхээ бол надад байхгүй ээ.

-Жирийн амьдрал дээр хүч шаардсан ажил гардаг. Тэр бүхэнд түүртээд байхгүй гарын үзүүрээр л хийнэ биз?
-Өөрийнхөө насны хүүхдийн хийж чадах юмсыг бол гайгүй хийчихдэг дээ.
-Боксын спортод хүч чадал чухал хэдий ч техник, сэтгэл зүй гол тулгуур болдог биз?
-Тийм шүү, сэтгэл зүй сайтай байж л рингэн дээр өрсөлдөгчөө ялна гэж би боддог.
-Боксын спортоор хичээллээд гаргасан амжилтуудаасаа сонирхуулахгүй юу?
- Амжилтуудаас гэвэл бага насны улсын аварга. Олимпын гараа тэмцээний алтан медальтай. Өсвөрийн улсын аварга, хүүхдийн их наадмаас алтан медаль, залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан.
.jpg)
-Ирээдүйн хүсэл, мөрөөдөл, зорилго, зорилтоосоо хэлж болох уу?
-Хэтийн зорилго гэвэл мэдээж олимп дэлхийн аварга болж төрийн дууллаа эгшигшүүлэх. Ойрын зорилго гэвэл энэ жилийн Ази тивийн аварга болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гэх мэт томоохон тэмцээнд амжилт гаргах.
| А.АЛТАНЗУЛ: Би зориг, зүрх, хүч сорьсон экстрим спортод дуртай |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |