Азийн наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 73 кг-д Цэнд-Очирын Цогтбаатар хүрэл медаль хүртсэнээр манай улсын баг нэг мөнгө, дөрвөн хүрэл медальтай болж өчигдөр буюу есдүгээр сарын 25-ны өдөр медалийн чансаагаар 16 дугаарт эрэмбэлэгдлээ.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ “Ханжоу 2022” Азийн наадамд оролцож буй тамирчдын тосгонд хүрэлцэн ирж, баг тамирчдын байрлаж буй нөхцөл байдал, штабын үйл ажиллагаатай танилцлаа.
Монголын багийн ахлагч, МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн А.Ганбаатар, БТСУХ-ны ҮШББХХ-ийн дарга Э.Билэгт нар баг тамирчдын байрлаж буй орчин нөхцөл, штабын үйл ажиллагаа, тэмцээний мэдээлэл болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг уулзалтад оролцогчдод хүргэв.
Монгол Улсын сайд Б.Бат-Эрдэнэ баг тамирчдын медалийн салхийг хагалан эмэгтэйчүүдийн багийн 10 м хийн урт бууны төрөлд хүрэл медаль хүртсэн тамирчдын төлөөлөл болон туялзуур сэлэм, шатар, усанд сэлэлтийн баг тамирчидтай уулзан баяр хүргэсэн юм. Уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн Газар, ОНБТСҮХ, БТСУХ-ноос баг тамирчдыг бүх талаас дэмжин ажиллаж буйг илэрхийлж баг тамирчдад амжилт хүслээ.
| Олимп, спортын сайд Б.Бат-Эрдэнэ тамирчдын тосгонд зочилжээ |
|
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |