• Өнөөдөр 2026-03-20

“Токио-2020”: Саид Моллай олимпын мөнгөн медаль хүртлээ

2021-07-27,   802

32 дахь удаагийн “Токио-2020” зуны олимпын наадмын жүдо бөхийн -81 килограмм жинд Монгол Улсын тамирчин, дэлхийн аварга Саид Моллай Япон Улсын жүдоч Таканори Нагасэтэй алтан медалийн төлөө барилдаж, нэмэлт цагт ялагдал хүлээж, олимпын наадмын мөнгөн медаль хүртлээ.

Монгол Улсын тамирчин, дэлхийн аварга Саид Моллай жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -81 килограмм жингийн эхний барилдаандаа Казахстан Улсын тамирчин Хамза Дидартай таарч, цэвэр ялалт байгуулсан. Харин дараагийн барилдаандаа Азербайжаны жүдоч Мурад Фатиевтэй барилдаж, нэмэлт цагт вазари үнэлгээгээр ялсан билээ. Улмаар шөвгийн наймд Гүрж Улсын тамирчин Григалашвили Татог цэвэр ялсан. Шөвгийн дөрөвт Австри Улсын жүдоч Борчашвили Шамилтай барилдаж, мөн цэвэр ялалт байгуулаад байсан билээ.

 


“Токио-2020”: Саид Моллай олимпын мөнгөн медаль хүртлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.eccold.top хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188