• Өнөөдөр 2026-03-20

Ц.Цогтбаатар, Д.Сумъяа нар өнөөдөр барилдана

2021-07-26,   656

32 дахь удаагийн “Токио-2020” зуны олимпын наадам гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн тэмцээнүүдэд Монголын сагсан бөмбөгийн 3х3 төрлийн эмэгтэйтэй шигшээ баг, жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -57 килограмм жинд олимпын наадмын мөнгөн медальт, дэлхийн аварга Д.Сумъяа, эрэгтэйчүүдийн -73 килограмм жинд ОУХМ Ц.Цогтбаатар нар оролцож байгаа юм.

Өнөөдрийн сагсан бөмбөгийн 3х3 төрлийн шигшээ баг эхний тоглолтоо хийж, Румын Улсын шигшээ багт 22:14 онооны харьцаатайгаар ялагдал хүлээсэн. Шигшээ багийн дараагийн тоглолт өнөөдрийн 17:30 цагаас Франц Улсын шигшээ багийн эсрэг үргэлжлэх юм. Харин Ц.Цогтбаатар, Д.Сумъяа нарын жингийн барилдаанууд 11:00 цагаас Ниппон Бүдокан ордонд эхэлнэ.

 


Ц.Цогтбаатар, Д.Сумъяа нар өнөөдөр барилдана
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.eccold.top хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188