Орчин үеийн зуны олимпын хоёрдугаар их наадам 1900 оны тавдугаар сарын 14-нөөс аравдугаар сарын 18-ны хооронд үргэлжилжээ. Тус наадамд 24 орны 1000 орчим тамирчин оролцсон байна. Мөн Олон улсын олимпын хорооноос эмэгтэйчүүд олимпод оролцохыг албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй байсан ч гольф, талбайн теннис, дарвуулт завины уралдаанд анх удаа эмэгтэйчүүд оролцжээ. Ингэснээр олимпын наадмаас алтан медаль хүртсэн анхны эмэгтэй тамирчин хэн бэ гэсэн маргаан дэгдсэн байна. Тухайн үед, талбайн теннисний төрөлд Английн тамирчин Шарлотт Купер, гольфын төрөлд Америкийн тамирчин Маргарет Эботт, дарвуулт завины уралдаанд Швейцарийн тамирчин Хелен де Пурталес нар алтан медаль авч байжээ.

Парист зохиогдсон зуны олимпын хоёрдугаар наадмын өөр нэг онцлог бол анхны багийн спортын тэмцээнийг зохион байгуулсан явдал билээ. Олимпын хөтөлбөрт орсон анхны багийн спорт бол хөл бөмбөг юм. “Парис-1900” олимпын хөл бөмбөгийн аварга багаар Английн шигшээ баг тодорч байжээ.

Б.Бадамзул
| “Парис-1900” зуны олимпын онцлох баримт |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |