Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны 2020-2021 улирлын аварга шалгаруулах хасагдах шатны тоглолтууд үргэлжилж, лигийн аваргын төлөө өрсөлдөх эхний багийг тодруулав.
Улирлын тоглолтуудад 51 хожил, 21 хожигдолтойгоор өрнөд бүсэд хоёрдугаар байраар шалгарч, хасагдах шатанд шалгарсан “Финикс Санс” баг шигшээ тоглолтуудаа цааш үргэлжлүүлж, лигийн аваргын төлөө өрсөлдөхөөр боллоо.
Өнөөдөр өрнөд бүсийн аваргын төлөөх зургаа дахь тоглолт болж, “Финикс Санс” баг “Лос-Анжелес Клипперс” багийг 130-103 онооны харьцаатайгаар буулган авч, цувралын харьцаа 4-2-оор өндөрлөв.
“Финикс Санс” багийн лидер Крис Пол уг тоглолтод 35 минут тоглож, 41 оноо, найман оновчтой дамжуулалт өгч багаа тэргүүлсэн бол эсрэг багийн лидер Пол Жорж 41 минут тоглож, 21 оноо, есөн оновчтой самбараас бөмбөг авалт үзүүлжээ.
“Финикс Санс” баг АҮСБХ-ны 2020-2021 оны улирлын аваргын цомын төлөө дорнод бүсийн аваргын төлөө өрсөлдөж буй “Атланта Хокс”, “Милуоки Бакс” багийн цувралын ялагчтай өрсөлдөх юм.
Эх сурвалж: ESPN
| NBA: “Финикс Санс” баг өрнөд бүсэд ялалт байгуулж, аваргын төлөө өрсөлдөхөөр болов |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |