Ирэх оны долдугаар сард нээлтийг нь хийхээр зарлаад буй “Шан Чи болон 10 бөгжний домог” кинонд Монгол Улсын мэргэжлийн орлон тоглогчдын баг оролцжээ. Тус киноны зураг авалтад Б.Болдбаатар ахлагчтай 10 гишүүнтэй баг 10 сарын турш тоглосон байна. “Марвел” студиэс уг “Шан Чи болон арван бөгжний домог” киноны нээлтийг 2021 оны хоёрдугаар сарын 12-нд хийхээр зарлаад байсан ч коронавирусийн хөл хорионы улмаас хойшлуулсан билээ. Киноны гол дүрд Канад гаралтай БНХАУ-ын жүжигчин Симу Лю тоглох юм. “Марвел” студийн IV үед багтсан тус кино гардан тулаанч Шан Чи болон “10 бөгж” нэртэй террорист байгууллагын хоорондын тэмцлийн тухай өгүүлнэ. Уг кино ирэх жилийн долоодугаар сарын 9-нд нээлтээ хийх тухай орлон тоглочдын багийн ахлагч Б.Болдбаатар цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн юм.

| Монгол залуус “Марвел”-ийн кинонд тогложээ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |