2013 онд анхны ангиа толилуулж байсан “U film”-ын бүтээл “Single Ladies” киногоо долоон жилийн дараа “Single Ladies- төгсгөл ба эхлэл” нэртэйгээр төгсгөлөө.
Тус цуврал кинонд хорь, гуч, дөчин насны ганц бие эмэгтэйчүүдээр төлөөлүүлж, ганц бие ээж байх, хосын харилцааны ээдрээ, гэр бүлийн асуудлыг хөнгөхөн инээдмийн жанраар хөндөж, ханхүү хүлээдэг үлгэр бодит амьдралаас өөр, зөв хүнээ олж гэрлэх хэрэгтэй гэдэг санааг хөгжилтэйгөөр тусгасан билээ. Өмнөх гурван ангид заяаны ханиа хайн залуучуудтай учрах ч эцэстээ гурван бүсгүй ганц бие хэвээр л үлдэж байв. Эхнэртэй гэдгээ нуух залуу, зуучлалаар гэрлэхийн сул тал хийгээд хүнээ таньж нөхөрлөх, мөн гэрлэлт бүр аз жаргалтай байдаггүй зэрэг олон санааг тусгаж байв. Харин саяхан нээлтээ хийсэн дөрөв дэх ангид XIII зууны эрин үед гурван эмэгтэйн түүх үргэлжилнэ. Түүхэн цаг үеэр киноныхоо сэдвийг сонгож, уран зөгнөлт болгон шинэчлэн найруулж, уран сайхнаар баяжуулсан шинэ өнгө төрх нь кино зураг, трейлерээс нь хүлээлт үүсгээд байгаа билээ.
Кино продюсер МУСТА Г.Ундармаа кино нээлтэд “Хаалтын ангиа бид ашиг сонирхлоос илүү уран бүтээлчдээ дэмжих үүднээс гаднын уран бүтээлчдээс туршлага судалж, багаар ажиллах ямар байдгийг бусад уран бүтээлчдэдээ үзүүлье хэмээн “Single Ladies-4”-ыг тэс өөрөөр хийсэн юм” хэмээн дурдав. Тус киноны найруулагч Л.Бат-Амгалан “Уг кино бусад ангиасаа тэс өөр, шинэлэг болсон” хэмээн нэгэн ярилцлагадаа дурдаж байсан юм.

“Single Ladies-4” киноны баримтуудаас дурдвал:
“Single Ladies” цувралын турш
| “Single Ladies-төгсгөл ба эхлэл”-ийн сонирхолтой баримтууд |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |