ОУОХ: Олимп товлосон хугацаандаа болно
Дэлхий даяар тархаж буй цар тахлын байдал цаашид хэрхэхээс үл хамааран “Токио-2020” олимп товлосон хугацаандаа буюу 2021 оны зун зохион байгуулагдана гэж Олон улсын олимпын хорооны дэд ерөнхийлөгч Жон Коутс мэдэгдлээ. Коронавирусийн халдварын тархалттай холбоотойгоор Олимпын наадмын товыг хойшлуулан ирэх оны зун болгосон нь зохион байгуулагчдын хувьд хүнд шийдвэр байсан гэдгийг тэрбээр онцолжээ.
Энэтхэг, Хятадын төлөөлөгчид Москвад уулзлаа
Хилийн мөргөлдөөний улмаас маргалдаж, бие биенээ буруутгасан мэдэгдэл хийж асан БНХАУ, Энэтхэгийн Батлан хамгаалахын сайд нар ОХУ-ын Москва хотод уулзаж, хэлэлцлээ. Энэтхэгийн сайд Ражнатх Сингх, Хятадын сайд Вэй Фэнхэ нар оролцсон хоёр талын уулзалтаар Хималайн нуруунд, хоёр улсын хил дэх маргаантай зурвасын асуудлыг шийдэх талаар санал бодлоо солилцов. Хилийн зурвас дахь хяналтын бүсэд цэргийн хүч байршуулж байна гэж хоёр тал бие биенээ буруутгаж буй агаад энэ удаагийн уулзалтаар ч дорвитой шийдэл, зөвшилцөлд хүрээгүй бололтой.
Ж.Ассанжийн хэргийг хэлэлцэж байна
Их Британийн Лондон хотод Эрүүгийн төв шүүх Жулиан Ассанжийг албадан гаргах хэргийг хэлэлцэж эхэллээ. “WikiLeaks” цахим хуудсыг үндэслэгч тэрбээр Лондон дахь Эквадорын Элчин сайдын яаманд орогнож байгаа бөгөөд Шведэд түүнийг бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр буруутгаж эрүү үүсгэсэн юм. Түүнээс гадна АНУ түүнийг албаны компьютерын нууц баримтад нэвтэрч тагнасан, үгсэн хуйвалдсан хэрэгт буруутгаж байгаа юм.
А.Навальныйн бие сайжирчээ
ОХУ-ын улс төрч, сөрөг хүчний төлөөлөл Алексей Навальныйн бие сайжирч буйг Германы “Шарите” эмнэлгээс мэдээллээ. Өвчтөнд залгасан амьсгалын аппаратыг салгасан аж. Өнгөрсөн сарын 20-нд Томск хотоос Москва руу нисэж явахдаа А.Навальный ухаан алдсан бөгөөд Берлиний “Шарите” эмнэлэгт хүргэсэн юм. Германы эмч нарын мэдээлснээр, А.Навальныйгаас “Новичок” бүлгийн хор илэрсэн юм.
| ОУОХ: Олимп товлосон хугацаандаа болно |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |