Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 61 дүгээр зүйл, Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 16 дугаар тогтоолоор батлагдсан “Саналын хуудсыг хэвлүүлэх, хүргүүлэх, хадгалах, хамгаалах журам”-д заасны дагуу Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн саналын хуудас хэвлүүлсэн байна. Тэгвэл тус хороо өөрийн вэб сайтдаа сонгуулийн саналын хуудасны загварыг байршуулаад байна. Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 169 дүгээр тогтоолоор саналын хуудсыг хэвлэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах болон хэвлүүлэх, хүргүүлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгүүдийг байгуулсан бөгөөд бүрэлдэхүүнд нь Хорооны гишүүд, ажилтнууд орсон. Саналын хуудас хэвлэх ажлыг гүйцэтгэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулахдаа тодорхой хугацааны өмнө аж ахуйн нэгжүүдэд урилга илгээн хэвлэх үйлдвэрийн хүчин чадал, стандарт, зай талбай, аюулгүй ажиллагаа, хамгаалалт, хадгалалтын асуудлууд дээр тодорхой шалгуурууд тавьж мэргэжлийн байгууллагуудаар дүгнэлт гаргуулж, сертификат олгодог. Үүний дагуу ажлын хэсэг дүгнэлтээ Хорооны хуралдаанд танилцуулж “Монголын үнэт цаас хэвлэл” ХХК, “Таван богд менежмент” ХХК-иудад саналын хуудсыг хэвлүүлэхээр шийдвэрлэсэн юм. Улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн сонгогчийн тоонд үндэслэн хэвлүүлэх саналын хуудасны тоог баталдаг. Энэ удаад сонгогчдын нэрийн жагсаалтад 2,132,239 сонгогч бүртгэгдэж саналын хуудсыг таван хувийн нөөцтэй хэвлүүлсэн байна.

| Иргэд дараах сонгуулийн саналын хуудасийг бөглөнө |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |