Баянзүрх дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Маршалын гүүрний зүүн хойно байрлах барилгын хажуугийн усанд халианд 8-12 насны дөрвөн хүүхэд харамсалтайгаар эндээд байна. Эдгээр дөрвөн хүүхдийн хоёр нь нэг айлууд хөвгүүд байсан юм. Өнөөдөр Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисс, НЗДТГ-ын зүгээс Шадар сайд Ө.Энхтүвшин тэргүүтэй холбогдох албаныхан эндсэн дөрвөн хүүхдийн гэрт нь очиж аав ээж, ах дүү нарт нь гүн эмгэнэл илэрхийллээ. Улмаар Улсын Онцгой комиссын даргын зүгээс нийслэл хотод зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг таслан зогсоох мөн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй компаниудад аюулгүй байдал хангах, хараа хяналтаа чангатгах үүргийг Нийслэлийн Засаг даргын тамгын газарт өглөө. Түүнчлэн талийгаач дөрвөн хөвгүүний гэр бүл болох гурван өрхийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар арга хэмжээ авах чиглэл өглөө. Осол болсон өдөр хамт байсан 6 хүүхдийн сэтгэл санаа, биеийн байдалд онцгойлон анхаарал хандуулахыг холбогдох албаныханд даалгажээ.
| Барилгын хажуугийн усанд халианд эндсэн 8-12 насны дөрвөн хүүхдийн ар гэрийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэл өглөө |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |