Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Казакстан Улсын Элчин сайд, ноён Жалгас Адылбаевыг өөрийнх нь хүсэлтийн дагуу хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Монгол-Казакстан хоёр улсын хооронд иргэдээ харилцан татан авах захиалгат нислэг үйлдэх талаар санал солилцжээ. Тус улсын нутаг буцах хүсэлтээ илэрхийлсэн 100 гаруй иргэн манайд байгаагаас дийлэнх нь Баян-Өлгий аймагт байна Харин Казакстан улсаас эх орондоо ирэхээр Монгол Улсын 1000 гаруй иргэн хүсэлтээ ирүүлээд байна . Шадар сайд Ө.Энхтүвшин Казакстан улсын засгийн газар үүсээд буй нөхцөл байдлыг даван туулахад чиглэсэн олон арга хэмжээ авч буйд талархал илэрхийллээ. Тэрээр “Бид Казакстан улс руу 6 дугаар сарын эхний хагаст захиалгат нислэг үйлдэх төлөвлөгөөтэй байна. Учир нь ойрын үед татан авалт хийсэн иргэдийн тусгаарлалтын хугацаа энэ үеэр дуусгавар болно. Танай Засгийн газар ойрын хугацаанд КОВИД-19 халдварыг бүрэн хяналтандаа авна гэдэгт итгэлтэй байна гэсэн юм. Элчин сайд Жалгас Адылбаев цаг гарган, хоёр улсын хооронд харилцан иргэнээ татан авах талаар санал солилцсон явдалд чин сэтгэлийн талархал илэрхийллээ. Тус улсад КОВИД-19 халдварын 9400 гаруй тохиолдол бүртгэгдээд байгаа бол 4600 гаруй хүн эдгэрээд байгааг Монгол улсын шадар сайдын ажлын албанаас мэдээллээ
| Казакстан Монгол улстай иргэдээ харилцан татан авах захиалгат нислэг үйлдэх талаар санал солилцлоо. |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |